Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д Монголын баг тамирчид амжилттай оролцож, одоогоор 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл, нийт 17 медаль хүртээд байна.
Тухайлбал, сээр хугалах, цохих багийн төрөлд Монголын баг тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэд болжээ. Тус төрөлд Монгол Улсыг Д.Лхагва-Очир, Х.Гочоосүрэн, Б.Мөнхбаяр, Т.Мөнх-Эрдэнэ, Ц.Бэгзсүрэн нар төлөөлөн өрсөлдсөн байна.
Мөн бөхийн төрлүүдэд Монголын тамирчид хэд хэдэн медаль хүртжээ.
Самбо бөхийн төрөлд:
-
+98 кг-ын жинд ОУХМ, улсын заан Б.Серик хүрэл медаль
-
-79 кг-ын жинд ОУХМ Н.Мөнхбаяр хүрэл медаль
Кыргыз кураш бөхийн төрөлд:
-
-60 кг-ын жинд самбо, жүдо бөхийн ОУХМ, Спортын дунд сургуулийн дасгалжуулагч Г.Мөнхбат хүрэл медаль
-
+100 кг-ын жинд жүдо бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны спортын арга зүйч, аймгийн арслан Б.Бат-Орших хүрэл медаль
Морин дээрх барилдааны +100 кг-ын жинд Ш.Харжаубай хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээн үргэлжилж байна.








































































