Монголын үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчил гаргаж, барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн эрхийг сэргээхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг сэргээсэн гэх мэдээлэлд тайлбар хийв.
Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжавын мэдээлснээр, улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг 2023 онд допингийн зөрчил гаргасан үндэслэлээр Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос хассан байна. М.Бадарч уг шийдвэрийг эсэргүүцэж, Спортын арбитрт хандсан боловч эрхийг нь дөрвөн жилээр хаах шийдвэр гарч байсан юм.
Тэрбээр, допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн хувьд уучлал хүсэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хугацаанаасаа өмнө эрхээ сэргээж, цол чимгээ баталж барилдаж байгаа жишээ бий. Мөн допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллаж, бусад бөхчүүдэд сурталчилгаа, таниулга хийсэн тохиолдолд эрх хассан хугацааг багасгах боломжтой. Харин М.Бадарч гарьдын хувьд одоогоор эрхийг нь сэргээх ямар нэгэн шийдвэр гараагүй гэсэн юм.











































































