УИХ дахь Ардчилсан намын бүлгээс пүрэв гараг бүрийн 11 цагт хүргэдэг мэдээллээ “Төрийн өмчийн хулгай ба төсөв” сэдвээр хүргэлээ.
“МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад 2024 оноос хойшх 65 дахь сайдаа томилж байх шиг байна. Өдөр бүр нэг томилгоо хийж байна.
Төрийн албанд байгаа газрын даргаас бүх сайд нарын болон агентлагийн дарга нарын томилгоог тооцвол өнгөрсөн 2024 оноос хойш 430 томилгоог хийжээ. Ард иргэдийн өрхийн орлого буурч -5 хувьд хүрсэн, үнийн өсөлт нэмэгдэж, хүнсний үнэ 25 хувиар нэмэгдсэн байхад томилгоо, “сандал суудал” ярьж, төсөв хэлэлцэхгүй байна.
Төсвийн тодотголоо баталж чадахгүй, баталсан ч инфляц 11,5 хувьд хүрэхээр байгааг Монголбанк хэлсэн. Томилгоо хийх болохоор ямар хурдтай шийдвэр гаргаж байгааг та бүхэн харж байна. Өчигдөр чөлөөлж, өнөөдөр шинэ томилгоог хийж байна. Одоо УИХ-ын чуулганаар шинэ сайдын нэрийг оруулж, тангараг өргүүлэх байх” гэлээ.










































































