Энэ нь өөр гарагийн асар хүчтэй соронзон орны нотолгоо юм.
Дохио Дэлхийгээс 63 гэрлийн жилийн зайд орших Beta Pictoris b гарагаас иржээ. Тус гараг нь Бархасбадийн массаас ойролцоогоор 12 дахин их аварга гараг юм.
Энэ нээлтийг АНУ-ын Корнеллийн их сургуулийн одон орон судлаачид голлон хийсэн байна.
Судалгааны хамтран зохиогч, Харвардын профессор Эдо Бергер “Радио дохио нь харь гаригийн оюун ухаан хайхтай холбоотой гэдгийг мэднэ. Гэвч энэ бол огт өөр зүйл” гэв.
Гаригийн соронзон орон Бархасбадийнхаас дор хаяж 200 дахин хүчтэй байна. Бүрэн өгүүлэл шинжээчдийн хяналттай сэтгүүлд хэвлэгдэхийг хүлээж байна үүний дараа дахин мэдээлэл өгнө гэжээ.
Эх сурвалж: CNN











































































