Энэ сарын 8-9-нд шилжих шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0м⁰м нойтон цас орохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.
Мөн аравдугаар 9-ний өдөр Баян-Өлгийн зарим, Увс, Ховдын баруун сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас, цас орж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цасан шуурга шуурах юм байна.
Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.








































































