Монголын иргэн Макаод төлбөрийн карт хулгайлсан хэргээр баривчлагджээ. Тодруулбал Монгол улсын 33 настай иргэн бусдын төлбөрийн картыг хулгайлж 31 мянган долларын үнийн дүнтэй тэнцэхүйц бараа худалдаж авсан нь илэрч Макаогийн цагдаагийн газарт баривчлагдсан байна.
Цагдаагийн газарт дуудлага өгсөн мэдээллээр тус хотод жуулчилж байсан Швейцар эмэгтэй болон орон нутгийн нэг иргэний хэтэвч хулгайд алдагдсан гэх дуудлагын хүлээж авсан байна. Хохирсон хоёр иргэнээс нийт гурван төлбөрийн карт хулгайлагдсан байжээ. Тэд харгалзах банкандаа хандан шалгуулахад их хэмжээний бараа худалдан авсан тул цагдаад мэдэгдсэн аж.