Энэ сарын 15, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Хур тунадас:
-
12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
-
14-нд Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
-
15-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
-
16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
-
17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
-
18-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
-
14-нд Алтайн салбар уулсаар,
-
15-нд баруун аймгуудын нутгаар,
-
16-нд нутгийн зарим газраар,
-
17,18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур:
-
Шөнөдөө 13, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаахан, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -9...-14 градус,
-
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн,
-
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан,
-
бусад нутгаар -1...-6 градус хүйтэн,
-
Өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус,
-
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус,
-
говийн бүс нутгийн хойд хэсгээр +8...+13 градус,
-
бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
16-нд нутгийн баруун хагаст, 17-ноос ихэнх нутгаар хүйтэрч
- шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -13…-18 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10..-15 градус хүйтэн,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан,
- бусад нутгаар -4…-9 градус хүйтэн,
- өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр 0…+5 градус,
- бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Хур тунадас: 17-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна.
Агаарын температур: 13-16-нд өдөртөө дулаахан, шөнөдөө 0…-5 градус, Яармаг-Сонгиноны орчмоор -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна. 17-ноос хүйтэрч шөнөдөө -2…-7 градус, Яармаг-Сонгиноны орчмоор -5…-10 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.







































































