• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 20
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

    Ираны дайны ялагч Бразил

    Б.Мөнхтамир: Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн нөөцтэй байна

    Улаанбаатар хотын хэмжээнд 2,021 айл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байна

    Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

    Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

    Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Монгол Улсын Баатар” цол хүртээлээ

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

    Сэтгүүлч А.Шинэбаяр хуурай өлсгөлөн зарлаж, 30 хоног хорих шийдвэрийг эсэргүүцэв

    Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ

    Маршал Х.Чойбалсангийн НҮБ-д бичсэн захидал

  • Улс төр
    Монгол-Германы харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн түүхэн үйл явц, ач холбогдол

    Д.Цогтбаатар: Паразитуудыг битгий төрөөс тэжээгээд байгаач ээ

    С.Амарсайхан: Төсвийн алдагдлыг иргэдийн ноогдол ашгаар нөхөж болохгүй

    МАН-ын жагсаалтыг тэргүүлэгчид намын даргынхаа бодлого, шийдвэрийг дэмжихгүй байна

    “Онтрэ”-тэй хэлэлцээ хийх ажлын хэсгийг сайд Г.Тэмүүлэн ахална

    О.Цогтгэрэл: Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хэн нь ч намын бодлогыг зангидаад явах чадвартай

    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

    Цар тахлын үед Ухань хотын даргаар ажиллаж байсан этгээд  авлигын хэргээр ял сонсжээ

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

  • Эрүүл мэнд

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

by undesten
2026-10-20 17:03
in Онцлох мэдээ, Улс төр
0
Монгол-Германы харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн түүхэн үйл явц, ач холбогдол
SHARETWEET

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын харилцаа нь зөвхөн дипломат харилцааны түүхээр хязгаарлагдахгүй, Төв Азийн ардчиллын баянбүрд болон Европын Холбооны тэргүүлэгч гүрнийг холбосон улс төр, худалдаа-эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны гүн гүнзгий хэлхээ холбоо юм. ХХІ зууны эхний гурван арван жилд энэхүү харилцаа “Иж бүрэн түншлэл”-ээс “Стратегийн түншлэл”-д шилжсэн нь хамтын хүчин чармайлт, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын бодит ололт болж байна.

Монгол, Герман хоёр улсын харилцааны суурь зарчим нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаа, дүрэм суурилсан дэлхийн дэг журмыг дээдэлдэг, адил үнэт үнэт зүйлтэй.

2024 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсын эртний, уламжлалт, найрсаг, чухаг түнш, ЕХ-ны гол хөдөлгөгч хүч ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайерын тус улсад хийсэн төрийн айлчлал онцгой ач холбогдолтой байв. Энэ нь Долоогийн бүлгийн орнууд дотроос ХБНГУ-ын төрийн тэргүүний Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн дөрөв дэх удаагийнх болж байгаагаараа онцлог байсан юм.

Өнөөгийн ХБНГУ 83.4 сая хүн амтай, 2023 оны эцэст ДНБ нь худалдан авах чадавхын үнэлгээгээр 6.5 их наяд ам. доллар, үүгээрээ дэлхийд 3 дугаар байрт, нэг хүн амд ногдох орлого 78.6 мянган ам. доллароор хэмжигдэж буй нь дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт болж байна.
ОУВС-гийн урьдчилсан тооцоолсноор ХБНГУ 2023 оны эцэст ДНБ-ий нэрлэсэн үнэлгээгээр Японыг гүйцэж дэлхийн гурав дахь том эдийн засаг болов.

ХБНГУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үр ашигтай эдийн засгийн бүтэц, хариуцлагатай сайн засаглалыг цогцлоох, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тууштай явуулдаг.

ХБНГУ нь 1957 оны Ромын гэрээгээр Европын Эдийн Засгийн Хамтын Нийгэмлэгийг байгуулалцаж, АНУ-ын тэрбумтан энэрэнгүй үйлстэн Давид Рокeфеллерын тэргүүлдэг Нью-Йорк, Парис, Токиогоор төвлөрсөн Гурван төвт комиссын идэвхтэй санаачилга, түүнчлэн газрын тосны анхдугаар хямралтай холбоотойгоор 1975 онд дэлхий дахинаа тулгамдсан эдийн засаг, улс төрийн даяар асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр жил бүр хуран чуулдаг “аж үйлдвэржсэн, ардчилсан” орнуудын Долоогийн бүлгийн үндэс суурийг тавилцаж, Их 20-ийн бүлэг, НАТО, ЕАБХАБ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны бүс нутгийн бус гишүүн гол хувь эзэмшигч, цаашлаад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний өргөтгөсөн бүрэлдэхүүнд нэр дэвшиж буй олон улсын харилцааны нөлөө бүхий гүрэн юм.

Монгол, Герман хоёр орны түрүү үеийн харилцааны түүхийн хамгийн оргил үе нь 1920-оод он байсан нь тодорхой агаад тухайн үедээ Герман нь Монгол Улсын тусгаар тогтнолыг de jure хүлээн зөвшөөрөөгүй ч ad hoc хүлээн зөвшөөрч, Ардын эрхт Монгол Улстай ЗХУ-ын дараа сайн харилцаатай байсан хоёр дахь улс байсан гэж үзэж болохоор байдаг. Энэ нь Монгол-Герман хоёр улсын хожмын найрсаг харилцаа хөгжин дэвжихийн шимтэй хөрс болсон нь маргаангүй билээ.
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараахан 1912 оны арваннэгдүгээр сарын 18-нд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын ГХЯ-наас «Их Фа (Франц), Ин (Англи), Дэ (Герман), Мэй (АНУ), Билиш (Бельги), Бин (Япон), Дан Ма (Дани), Хэ Лан (Голланд), Ау (Австри) зэрэг есөн гүрний ГХЯ-нд ноот бичиг илгээж, түүнд: «…дурьдсан улсын Засгийн газруудтай дипломат төлөөлөгчид солилцож, … харилцан гэрээ байгуулж, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгамуу» гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Дурдсан ноот бичиг Монгол Улсын Засгийн газраас гуравдагч гүрнүүдэд хандсан албан ёсоор хандсан анхны баримт бичиг байв.

зураг

1912 оны арваннэгдүгээр сарын 18-ны ноот бичгийн уг эх
Нэг сарын дараа Богд хаанаас хичээнгүйлэн Франц, Англи, Герман, Бельги, Голланд зэрэг таван улсын эзэн хааны амгаланг эрж, үүрд сайнаар найрамдахыг хүссэн албан бичгийг ч Бээжин дэх ЭСЯ-дад тухайлан илгээжээ. Үүнийгээ 1913 оны өвлийн эхэн сарын хууч дор Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Санкт-Петербургт айлчлахдаа болон 1914 онд ГЯЯ-наас Бээжин дэх АНУ, Франц, Англи, Германы ЭСЯ-дад дипломат ноот бичиг дахин илгээж Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх шинэ оролдлогыг үргэлжлүүлэн хийж байжээ.

1921 онд үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараахан Ардын Засгийн газрын ГЯЯ-наас есдүгээр сарын 14-нд Монгол Улсыг тусгаар тогтносон тухай гадаад олон улсуудад тунхагласан бичиг гаргасан нь Өрнө, Дорнын орнуудад хандсан хэрэг байв. Түүнд: «…Монголын хүн иргэнийг тус тусдаа энх төвшний улиралд хандуулахыг гүнээ эрмэлзэн бүхий дээр, бас ч гадаад олон улстай гэрээ байгуулан худалдаа арилжааг нэгэн адилаар нэвтрүүлэхийг эрмэлзэн байгаа явдлыг хамтад илэрхийлэн гаргав» гэж дурдсан байв.

Тиймээс Монголд болсон хэрэг явдлыг газар дээр нь ажиглах, танилцах, холбоо харилцаа тогтоох зорилгоор Германы Бээжин дэх ЭСЯ-ны худалдааны атташе консул Херман Гипперих, Москва дахь Германы ЭСЯ-ны зөвлөх др. Pудольф Асмис, Дорнод Европыг судлах Германы нийгэмлэгийн тэргүүн, др. Хөтш Отто нар нийслэл Хүрээнд иржээ. Доктор Х. Отто «Osteuropa» сэтгүүлийг үндэслэгч бөгөөд Райхстагийн гишүүн улс төрч байжээ. Энэ айлчлалын үеэр Монгол Улсын Сангийн яамны тэргүүн сайд Солийн Данзангаас «Их Герман улсаас Дундад улсын нийслэлд суугаа Элчин сайдын яамны Худалдааны хэргийн зөвлөх Гипперих»-д 1922 оны долдугаар сарын 18-нд өдөрлөсөн жуух захидал илгээжээ. Сайхь захидлын зорилго нь Монгол, Герман улсын хооронд худалдааны харилцаа тогтоох замаар хоёр орны хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Бээжин дэх ЭСЯ-аар нь дамжуулан Засгийн газарт нь хүргэх явдал байсан байна.

1920-иод онд Монголын нам, засгийн удирдах зүтгэлтнүүд нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгааг үл харгалзан өндөр хөгжилтэй Өрнөдийн зарим орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг тогтоон хөгжүүлэх чиглэлийг барьж байжээ. Германы төлөөлөгчдийн Монголд хийсэн танилцах аялалын дараа 1923 оны долоодугаар сарын 24-нд хичээнгүй сайд Б.Цэрэндорж, проф. Ж.Цэвээн нарын тэргүүлсэн тусгай комиссоос боловсруулан нийтэлсэн Эдийн засгийн үндсэн бодлого хэмээх Засгийн газрын бодлогын шинж чанартай баримт бичиг бол дээрхийн тод илрэл байв. Дурьдсан баримт бичгийн 17 дугаар зүйлд «Монгол Улсын гадаад харилцааны учир байцаавал Орос, Рибин, Америк, Англи, Герман зэргийн олон их, бага улс дотроос зарим нь хурц эрдэмтэй, зарим нь бүдүүлэг байх мэт чанар дүрс адилгүй учраас зүй нь харилцан худалдаа, ашиг, эрдэм, соёлын тухай гэрээ болзоо тогтоон нэвтрүүлэхэд хүрвэл эрх биш хэдэн давхар эргэцүүлэн хянаж тогтоовол зохино. Герман, Англи, Орос, Америк, Хятад, Рибин хэмээн шилэх сонгоход хүрвэл аль ч талаар Герман, Орос, Америк хэмээх мэтээр дэс дараалан орох буй заа» гэсэн байна.

Монгол-Германы 1920-иод оны харилцаанд Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан, Москва дахь Монголын ЭСЯ-ны худалдааны төлөөлөгч Ц. Дашсампилон тэргүүтэй төлөөлөгчдийн 1925-1927 онд Германд хийсэн нэжгээд удаагийн ажлын айлчлал чухал байр эзэлдэг.

Германы тусламжтайгаар Төмрийн завод, цахилгаан станц, цэмбэний фабрик, тоосгоны завод, модны үйлдвэрүүд цөм Улаанбаатар хотод байгуулагджээ. 1883 онд үндэс суурь тавигдсан Германы цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж, авто машин, нисэх онгоц үйлдвэрлэдэг нэр хүндтэй “АЕG” компанийн 50,000 маркаар худалдаж авсан 500 кВт чадалтай дизелийн цахилгаан станц нь Монголдоо анхных байжээ.
1925-1930 онд Монголын 13-17 насны 40 гаруй сурагчдыг Герман, Францад явуулж сургаж эхэлсэн нь БНМАУ-аас Өрнөдтэй тогтоосон анхны бодит харилцаа байсан бөгөөд урьд өмнө нь үзэгдэж байгаагүй үйл явдал байв. Энэ нь зөвхөн боловсрол, соёлын бодлого байсан төдийгүй бас улс төрийн чиглэлтэй зоримог алхам байсан гэж дүгнэж болохоор байдаг.

Дээр дурдсан «Эдийн засгийн үндсэн бодлого» баримт бичгийн 18 дугаар зүйлд монгол залуусыг гадаад оронд сургахдаа гагц Орос улстай хэмээн заасангүй, харин «Урьд эдүгээ аль ч цагт орон газар хаана ч атугай эрдмээр илүү нь эрхбиш түрүүлдэг учиртайг дэлхий дээрх олон улс ухамсарлан мэдэж, эрдэмд боловсруулахыг Засгийн бодлогын манлай болгожээ» гээд улс орнуудыг боловсролын түвшингээр нь дараалуулахдаа:

«Аль улс Хэдэн хүнээс Бичиг үсэг үл мэдэх хэд

Герман Нэг түмэн 10

Англи Нэг түмэн 10

Орос Нэг түмэн 7000

Рибин Нэг түмэн 100

гэх мэт үлгэртэй бөгөөд эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө чадал хүчээр аяндаа баялаг ажгуу. Учир тийм тул эдийн засгийг үүрд бат нот арвин зузаан болгоё хэмээвээс ард түмнийг эрхбиш ерийн үсэг бичиг, утга уянга ба тусгай ашиг тус бүхий эрдмүүдэд сургахыг урьдал болговол зохино» гэсэн байна.

зураг

1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан сурагчид ЗХУ-ын Ленинград хотын Гүнзэчойнэй хийдийн өмнө. 1926 оны тавдугаар сар
Монгол Улсын 1920-оод оны үеийг Монголын орчин цагийн түүхийн Renaissance буюу “Сэргэн мандалтын үе” байсан гэж дүгнэж болохоор байдаг.

Дэлхийн II дайны дараа Герман нь хоёр хэсэгт хуваагдсан нь “хүйтэн дайн”-ы үр дагавар байсан билээ. 1949 оны есдүгээр сарын 7-нд америк, англи, францын эзэмшлийн бүсийн нутаг дэвсгэр дээр ХБНГУ байгуулагдаж, ардчилал, зах зээлийн эдийн засгийг тууштай баримталж, нээлттэй бодлого явуулснаар дэлхийн нөлөө бүхий гүрэн болсон нь тодорхой билээ.

БНМАУ, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоох болсны эх сурвалж нь Холбооны канцлер, социал-демократ Вилли Брандтын явуулсан “Оstpolitik” буюу “Дорны бодлого”-той юуны өмнө холбоотой. Вилли Брандт ХБНГУ “Бүх Германыг төлөөлөх цорын ганц улс” гэсэн зарчмаасаа татгалзаж, 1970 онд ХБНГУ ба ЗХУ, ХБНГУ ба БНПАУ-ын гэрээнд гарын үсэг зурж, уг гэрээнд Европ дахь хил хязгаар, түүний дотор Одер-Нейсийн хил, ХБНГУ, БНАГУ-ын хоорондын хилийг халдашгүй гэдийг батлан хүлээж, Гэрээ 1972 оны зургаадугаар сарын 3-наас хүчин төгөлдөр болжээ. ХБНГУ нь Чехословак, Болгар, Унгартай харилцаагаа хэвийн болгож, дипломат харилцаа тогтоон, Баруун Берлиний асуудлаар дөрвөн гүрний хэлэлцээр байгуулж, улмаар 1973 онд хоёр Герман НҮБ-д адил тэгш эрхт, хууль ёсныхоо суудлыг эзэлсэн нь “Дорнын бодлого”-ын гол үр дүн байв. Вилли Брандт “Дорны бодлого” явуулсныхаа төлөө 1971 оны Энхтайвны салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн юм.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 1986, 1988 онд Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр болон протокол байгуулж байсан бөгөөд 1990 он хүртэл худалдааны сайн харилцаатай явж иржээ. Энэ хугацаанд БНМАУ-ын экспорт, импортын нэгдлүүд ХБНГУ-д ан олзворын бүтээгдэхүүн, бугын ясан болон цусан эвэр, үнэг, тарваганы арьс, тос, цаа бугын цусан эвэр, ноос, ноолуур зэрэг барааг гаргаж, Засгийн газрын авто баазад суудлын “Mercedec-Benz-190” суудлын машин, түүний сэлбэг, шүдэнзийн фабрикийн тоног төхөөрөмж, нэхмэлийн үйлдвэрийн сэлбэг, арьс ширний идээлгийн материал, химийн бараа, эм, эмийн бүтээгдэхүүн, электроник, магнитфон, түүний хуурцаг, пянз, спортын бараа, бичгийн цахилгаан машин зэрэг олон нэрийн барааг импортолж байжээ. 1960 оны дундаас хийж эхэлсэн худалдааны нийт эргэлт 1989 оны байдлаар 18,8 сая, үүнээс экспорт 7.4 сая, импорт 11.4 сая дойч маркт хүрч байсан нь Өрнөдийн орнууд дотор дээгүүрт тооцогдож байжээ.

Улс төрийн шинэ сэтгэлгээ, өөрчлөн байгуулалт олон улсын харилцааны үндсэн хандлага болж, социалист систем, Берлиний хана нуран унаж, хүйтэн дайн дууссанаар хоёр Герман нэгдэж, Нэгдсэн Герман улс байгуулагдсан түүхэн үйл явцтай Монголд өрнөсөн ардчилсан тайван хувьсгал цаг хугацааны хувьд давхацсанаар Монгол-Германы харилцааны түүхэн шинэ үе эхлэв. Монгол Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжсэн Өрнөдийн орнуудын нэг нь ХБНГУ байв.

Монгол Улс социализмын үед хуучнаар БНАГУ-ын их, дээд болон техник мэргэжлийн сургуульд 1958 оноос 1990-ээд оны эхнээс Нэгдсэн Германд д оюутан сурч эхэлсэн бөгөөд 2000 оны байдлаар 23 илүү мянга оюутан төгсжээ. Энэ нь тухай үеийн Монгол Улсын 2.3 сая хүн амын бараг нэг хувь нь герман хэлээр ярьдаг гэсэн үзүүлэлт болж, Зүүн Азид нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан юм.
1995 онд Пунцалмаагийн Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж, “Монгол Улс, ХБНГУ-ын харилцааны Үндсийн тухай Тунхаглал” хэмээх тулгуур баримт бичиг байгуулсан нь Өрнөдийн орнуудтай харилцах ерөнхий зарчим, үндсийг тодорхойлсон анхны суурь баримт бичиг болж, мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрхзүйн суурь үндэс болсон байна.

Монгол-Германы харилцааны түвшин тасралтгүй урагшлан хөгжиж ирсэн бөгөөд ХБНГУ-ын Дэд канцлер, Гадаад хэргийн сайд Клаус Кинкель 1996 онд Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр орны харилцааг “идэвхтэй сайн харилцаа” гэж үнэлээд “ХБНГУ-ын Азийн бодлогын үзэл баримтлалд Монгол Улс өөрийн гэсэн байр суурьтай” хэмээн мэдэгдэж байсан бол 1998 онд “Их долоо”-гийн бүлгээс Монгол Улсад анх удаа айлчилсан төрийн тэргүүн, Холбооны Ерөнхийлөгч Роман Херцог “Герман-Монголын харилцаа бол онцгой итгэмжлэгдсэн харилцаа” хэмээн өндөр үнэлсэн юм.

2002 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр ХБНГУ-д айлчилж, Холбооны Канцлер Гeрхард Шрёдертэй хэлэлцээ хийх үеэрээ Монгол, Германы харилцааг Шинэ Мянганд чиглүүлж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх чин эрмэлзэлтэй байгаагаа анх удаа албан ёсоор мэдэгдсэн нь хоёр орны харилцааны хүрсэн түвшин, ирээдүйг илтгэсэн ач холбогдолтой үйл явдал байв.

2008 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Хорст Көллер тус улсад айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухаг түлхэц болжээ. Энэхүү дээд түвшний уулзалтын үр дүнгээр гаргасан Хамтарсан Тунхаглалд Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр харилцан тохиролцсон нь Европын Холбооны жинтэй, нөлөө бүхий гишүүн ХБНГУ бол Монгол Улсын “гуравдагч хөрш”, чухаг түнш мөнийг илтгэн харуулсан юм.

Хоёр орны сүүлийн сүүлийн жилүүдийн худалдааны бүтцийг авч үзвэл Монголын тал 2021 онд экспорт 12.1 сая ам. доллар, импорт 223.2 сая ам. доллар, 2022 онд экспорт 25.9 сая ам. доллар, импорт 182.8 сая ам. доллар 2023 онд экспорт 14.7 сая ам. доллар, импорт 211.4 сая. ам. доллар, 2025 онд экспорт 14.3 сая ам. доллар, импорт 246.0 сая ам. доллар болсныг Trading Economics тэмдэглэсэн бөгөөд экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийг оёмол, сүлжмэл хувцас, самнасан ноолуур, хонины ноос бүрдүүлж буй бол, импортын барааны дийлэнх хувийг хүнсний зүйл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, цахим интеграли болон бичил схем, суудлын авто машин, түүний сэлбэг, өргөн хэрэглээний бараа бүрдүүлж, Монгол Улсын гадаад худалдаанд 3 хувийг эзэлж байна.

ХБНГУ-аас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт 2011 оны гуравдугаар сард 19.2 сая, 2013 оны гуравдугаар сард 10.1 сая, 2017 оны нэгдүгээр сард 35.5 сая, 2019 оны хоёрдугаар сард 9.2 сая, 2021 оны хоёрдугаар сард 7.5 сая, 2023 оны аравдугаар сард 9.7 сая, 2025 онд 5.17 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 113 гаруй компани Монгол Улсад бүртгэгдсэн нь гадаадын нийт хөрөнгө оруулалтад 0.7 хувийг эзэлж байгаа ажээ. 2025 оны аравдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо болсон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээгээр ХБНГУ-ын талаас Монгол Улсын стратегийн шинэчлэлийн хөтөлбөрүүдийг дэмжихэд зориулж 43.1 сая еврогийн шинэ хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалт олгохоор албан ёсоор баталсан байна.

Монгол Улс 1990-ээд онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ХБНГУ Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 500 гаруй сая еврогийн буцалтгүй тусламж олгож ирсэн байх бөгөөд үүнд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) чухал үүрэг гүйцэтгэдэг.

1990 оноос эхлэн Конрад Аденауэр, Фридрих Эберт, Ханнс-Сайделын сангууд Монгол Улсад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа билээ.

МИАТ компаний онгоц 1996 оноос Берлиний чиглэлд шууд нислэг хийж эхэлсэн нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг дорвитой урагшлуулахад ихээхэн дөхөм үзүүлж ирэв.

2011 оны аравдугаар сард ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Иж бүрэн түншлэл”-ийг бататгаж, 2022 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх саналыг талууд зарчмын хувьд тохирч, энэ зорилтоо 2024 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдэж, Монгол Улсын “гуравдагч хөрш” ХБНГУ-ын эдийн засгийн эрх ашиг, сонирхлыг татах чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэсэн байна.

2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо зохиогдсон дэлхийн эмэгтэй Гадаад харилцааны сайд нарын олон улсын анхдугаар чуулга уулзалтад оролцохоор ирсэн ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг хамтран зохион байгуулж, тус уулзалтад оролцож байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийлж, Монгол Улс ХБНГУ-ыг Европ дахь итгэлт түнш, “гуравдагч хөрш” хэмээн үзэж, харилцаа, хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинг шат ахиулж Стратегийн түншлэлд хүргэхийг чухалчилж байгааг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерийн 2024 оны хоёрдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж, харилцаа, хамтын ажиллагааг чанарын шинэ шатанд гаргасан түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон билээ.

Айлчлалын үеэр хоёр орны Төрийн тэргүүн нар хэлэлцээ хийж, эдийн засаг, соёл, эрх зүйн салбарт маш чухал үр дүнгүүдийг баталгаажуулав.

Хамгийн гол үр дүн нь талууд Монгол, Германы харилцааны түвшинг шат ахиулж, “Стратегийн түншлэл” тогтоох тухай Хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурсан явдал юм. Герман улс нь Монгол Улсын Европын Холбоон дахь анхны Стратегийн түнш орон болж, “гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогод маш том байр суурь эзлэх болов.

Германы тал Монголд хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, шүүх эрх мэдлийн шинэчлэл болон мэргэжлийн боловсролын төслүүдэд зориулж 90 сая ам.долларын санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээ баталгаажуулсан юм.

Айлчлалын үеэр нийт 9 эрхзүйн баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд дараах салбарууд багтсан. Үүнд: Хоёр улсын хооронд шууд автотээвэр болон ложистикийн салбарыг хөгжүүлэх Засгийн газар хоорондын гэрээ байгуулагдсан.

Шүүх, хууль тогтоох байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд Германы стандартыг нэвтрүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тогтсон.

Сэргээгдэх эрчим хүчний (нар, салхины эх үүсвэр) төслүүдийг өргөжүүлэх тохиролцоонд хүрсэн.

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийг хөгжүүлэх төслийн гэрээг сунгаж, уул уурхайн өндөр технологийн инженерүүдийг үргэлжлүүлэн бэлтгэхээр тохиролцсон билээ.

Соёлын харилцааны нэг сонирхол татсан шийдвэр нь Монгол-Германы археологичдын Хархорум хотын малтлагаас олдсон олдворууд дээр түшиглэн, 2026-2027 онд Герман улсын Берлин, Бонн хотуудад “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн” сэдэвт түүхэн олдворуудын биет үзэсгэлэнг хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулахаар тохиролцсон явдал юм.

Монгол Улс нь Герман улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох ирэх жилийн сунгаанд нь бүрэн дэмжихээ илэрхийлсэн.

Германы тал Монгол Улсын хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд байгаль орчны нарийн мэргэжилтнүүд, техник туслалцаагаар дэмжихээ амласан билээ.

Германы Ерөнхийлөгч Штайнмайер айлчлалынхаа төгсгөлд Монголын залуу үеийг хоёр орны харилцааны ирээдүйн баталгаа гэдгийг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засагт залуусын оролцоог дэмжихээ илэрхийлсэн юм.

Түүний энэхүү айлчлал нь Монгол Улс Европын Холбооны тэргүүлэгч гүрний хувьд стратегийн чухал “гуравдагч хөрш” хэвээр байхыг дэлхий дахинд батлан харуулсан үйл явдал болсон дүгнэх бүрэн үндэстэй билээ.

Герман улс бол өндөр технологи, инновацын эх орон. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэй удирдан хөгжүүлэхэд Германы ноу-хау Монголд нэн шаардлагатай байдаг.

2011 онд байгуулагдсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь эдийн засгийн харилцааны цөм юм.

Монголын баялаг түүхий эдийн нөөцийг (ялангуяа газрын ховор элемент, зэс гэх мэт стратегийн металлууд) Германы өндөр технологиор боловсруулах, нийлүүлэх гинжин хэлхээг үүсгэх явдал юм.

Герман улс өөрийн аж үйлдвэрлэлд хэрэгтэй түүхий эдийн хамаарлыг төрөлжүүлэх сонирхолтой бөгөөд Монгол Улс найдвартай түнш нь байх боломжтой.

Германы Засгийн газраас Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг – GIZ болон KfW банкаар дамжуулан Монголд урт хугацааны төслүүдийг санхүүжүүлж ирсэн. Үүнд:

Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих,
Биологийн олон янзын байдлыг хамгаалах, Улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах,
Тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих, мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх эдгээр болно.
Стратегийн түншлэлийн хүрээн дэх боловсролын гол төслүүдээс онцолбол, 2013 онд Налайх дүүрэгт байгуулагдсан Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль нь Германы инженерийн боловсролын стандартыг Монголд нутагшуулан, уул уурхай, хүрээлэн буй орчны чиглэлийн дэлхийн түвшний инженерүүдийг бэлтгэж байна.

Германы алдарт дуал системийг Монголын ТМС, МСҮТ-үүдэд нэвтрүүлж, онол болон практикийг хослуулсан чадварлаг ажилчдыг бэлтгэх ажил амжилттай хэрэгжиж байна.

Монгол-Германы археологичид Орхоны хөндий, Харахорум, болон Хүннүгийн үеийн хот сууриудыг малтан судлах чиглэлээр олон арван жил үр бүтээлтэй ажилласан билээ

Монгол, Германы цэргийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцан итгэлцэл хэр өндөр түвшинд байгааг илтгэх хамгийн тод жишээ юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид ХБНГУ-ын Зэвсэгт хүчин Бундесвертэй мөр зэрэгцэн Афганистан улсад явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Хүндэт харуулын болон баазын аюулгүй байдлыг хангах үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн юм. Монгол дайчдын сахилга бат, ур чадварыг Германы командлал өндрөөр үнэлж байв.

Герман улс Монголд жил бүр зохион байгуулагддаг энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургуулилалтад тогтмол оролцож, цэргийн итгэлцлийг бэхжүүлж байна.

Монгол, Германы Стратегийн түншлэл нь зөвхөн Тунхаглал биш, бодит амьдрал дээр хэрэгжиж буй хамтын ажиллагаа юм. Хоёр улсын харилцаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс гэсэн ижил үнэт зүйлс дээр тогтдог учраас цаг хугацааны шалгуурыг амжилттай давж чадсан.

Ирээдүйд энэхүү түншлэл дараах чиглэлд улам гүнзгийрэх төлөвтэй байна. Үүнд:

Уур амьсгалын өөрчлөлт ба Ногоон эрчим хүч: Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон цөлжилттэй тэмцэх үйлсэд Германы экологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.
Эрчим хүчний шилжилт: Монголын сэргээгдэх эрчим хүчний (нар, салхи) асар их нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахад Германы хөрөнгө оруулалтыг татах.
Хүнсний аюулгүй байдал ба Хөдөө аж ахуй: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг герман стандартаар хөгжүүлэх.
Төв Азийн цээжинд орших Монгол Улс, Европын Холбооны гол зүтгүүр болсон Герман улсын стратегийн түншлэл нь XXI зууны даяаршсан ертөнцөд алслагдмал хэдий ч үзэл санаа нэгтэй улсууд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллаж болдгийн тод жишээ болж байна.

ShareTweet

Related Posts

Казахстан улстай газрын тос, цөмийн энергийн салбарт хамтрах санамж бичгүүд байгууллаа
Онцлох мэдээ

2026-04-21 21:08
Казахстаны консулын газрыг Монголд байгуулна
Онцлох мэдээ

Казахстаны консулын газрыг Монголд байгуулна

2026-04-21 15:20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад айлчилж байна
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад айлчилж байна

2025-12-01 10:10
}

Шинэ мэдээ

Монгол-Германы харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн түүхэн үйл явц, ач холбогдол

Монгол-Германы харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн түүхэн үйл явц, ач холбогдол

by undesten
2026-10-20 17:03
0

М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

by undesten
2026-10-20 16:40
0

Д.Цогтбаатар: Паразитуудыг битгий төрөөс тэжээгээд байгаач ээ

Д.Цогтбаатар: Паразитуудыг битгий төрөөс тэжээгээд байгаач ээ

by undesten
2026-10-20 12:55
0

Ираны дайны ялагч Бразил

Б.Мөнхтамир: Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн нөөцтэй байна

by undesten
2026-10-19 16:52
0

Улаанбаатар хотын хэмжээнд 2,021 айл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байна

Улаанбаатар хотын хэмжээнд 2,021 айл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байна

by undesten
2026-10-19 16:44
0

Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

by undesten
2026-10-19 16:39
0

Хакүхо М.Даваажаргал Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгч болжээ

Хакүхо М.Даваажаргал Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгч болжээ

by undesten
2026-10-19 14:50
0

Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

by undesten
2026-10-19 12:49
0

Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

by undesten
2026-10-19 12:27
0

С.Амарсайхан: Төсвийн алдагдлыг иргэдийн ноогдол ашгаар нөхөж болохгүй

С.Амарсайхан: Төсвийн алдагдлыг иргэдийн ноогдол ашгаар нөхөж болохгүй

by undesten
2026-10-17 21:11
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай