Сайд иргэдтэй уулзах үеэрээ махны лангуугаар орж, худалдаачинтай ийнхүү ярьжээ.
– Сайхан мах байна таны бизнес дажгүй юу?
– Бусад үед их сайн байгаа, өнөөдөр гэхдээ нэг ч кг мах зарсангүй
– Өө яагаад ?
– Таныг айлчилна гээд нэг ч үйлчлүүлэгч дэлгүүр рүү оруулсангүй.
– Тэгвэл би 4кг мах таниас худалдаж авья.
– Зарахгүй ээ
– Яагаад ?
– Таныг ирнэ гээд хутгаа хураалгачихсан
– За за хутгагүй юм бол зүсэхгүйгээр бүх нэг бүхэлийг авья
– Тэгээд ч зарж чадахгүй ээ уучлаарай.
– Бас яагаад ?
– Яагаад гэвэл энгийн үед 1 кг махыг би 6000төг – өөр зардаг таныг ирнэ гээд үнийг нь 3000төг болгож тавьсан байгаа 3000төг алдагдалд орох болчоод байна.
– За тэгвэл би тэр 6000төг – өөр чинь авья л даа
– Уучлаарай тэгээд ч би зарж чадахгүй нь
– Яагаад ?
– Би махны худалдаачин биш ээ хамгаалалтын цэрэг байна.
– Даргыгаа дуудаад ир
– Дарга тэнд ногоо зарж байгаа… ххихихихи…