ЗГХЭГ-ын дарга, сайд Б.Энхбаяр болон Хотын дарга асан Х.Нямбаатар нарын дэлгэсэн асар их мөнгөн дүнтэй, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа уг асуудлаар “Жирийн иргэн биш Ардын намын хууль зүйн сайд нар бие биен рүүгээ баримт шидэлцэж, хэн нь ямар хэмжээний хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна.
Эдгээр хүмүүсийн ярианаас МАН төрийн эрх мэдлийг авлигын пирамид болгон хувиргасан гэдэг нь харагдаж байна‼️
Хамгийн ноцтой нь авлигын мөнгөөрөө сонгуулийн саналыг худалдан авч, төрийн эрхийг хууль бусаар луйвардсан тухайгаа ярьж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь сая сая ам.доллар зөөж өгдөг, иргэдийн санал хэрхэн гуйвуулсан тухай мэдээлэл ч зах зухаасаа ил болж байна. Энэ бол ТОГТОЛЦООНЫ АВЛИГА.
Авлигын шатыг доороос нь шүүрдэж цэвэрлэдэггүй, дээрээс нь цэвэрлэдэг. Төрөөр тоглож байгаа энэ гэмт хэрэгтнүүдийн үйлдлийг таслан зогсоож, төрөөс холдуулах цаг болсон байна” гэж бичжээ.












































































