\”…Монголчууд хэрүүл маргаан өдөөх нь тун цөөн, ер нь л хэрэлддэггүй бөгөөд хэзээ ч өөр хоорондоо зодолддоггүй, дотроо дайтдаггүй, тэнд хүн амины хэрэг гардаггүй. Бас хулгайч дээрэмчин огт байхгүй тул гэр байрандаа цоож цуурга хэрэглэдэггүй… Эмэгтэйчүүд нь маш журамтай, тэдний зүгээс нэр төрөө сэвтээсэн явдал гарсан тохиолдол нэгээхэн ч дуулдаагүй…”
1246 онд их хаан Гүюгт бараалхасан Ромын папын элч Плано Карпини аян замын тэмдэглэлдээ ийнхүү бичжээ. Гэвч одоогийн Монгол ямар байна вэ. Гудамжаар зөрж өнгөрөх нэгнээ хэнэг үгүй мөрлөж орхиод өөрийн бурууг хүлээхийн оронд \”зам хар *** минь\” гэх нь тун энгийн явдал болсон байна. Хоорондоо зодолдох, нэг нэгнийхээ амь насыг хөнөөх, дээрэмдэх, хулгайлах бол хэрээс хэтэрчихсэн. Бүсгүйчүүд нь нэр хүндийг бус харин эд хөрөнгийг хардаг болж… Ямар нийгмийг бүтээгээд байна вэ.