Энэ үгийг хэдэн жилийн өмнө 3 настай Сирийн дүрвэгч бяцхан хүү далайн усанд живэн амь тэмцэж байхдаа, гэр бүлээ аврах гэж хөлгүй далайд амь тэмцэх аавдаа чангаар хашгиран хэлсэн юм. Сири хүүгийн сүүлийн үг, сүүлийн хүсэл нь байсан. Түүний амьгүй болсон биe Туркийн далайн амралтын эрэг дээр уруугаа харж унтаж буй байдалтай олдсон байдаг.
Хүүгийн хүслээр аав нь орь ганцаараа үлдсэн. Цагаачилалын өргөдлийг буцаасан Канад улс аавд нь дахин цагаачилах зөвшөөрөл өгсөн ч тэрбээр \”Энэ хорвоод хүүхдүүдээс минь илүү үнэтэй эрдэнэ гэж хаана ч байхгүй. Тэд маань өглөө бүр аавыгаа хамт тоглоё гэж сэрээдэг байсан. Одоо би хэндээ гадил авч өгөх гэж ажил хийх юм бэ. Одоо би энэ хорвоогоос юу ч хүсэхгүй ээ. Зөвхөн хөвгүүдээ нутагтаа оршуулаад, үхэн үхтлээ тэднийхээ хажууд л байхыг хүсч байна\” гэжээ.
Тэгвэл энэ явдлаас хойш дэлхийн нийт цагаачлалын асуудалд анхаарал болгоомжтой хандах болсон билээ. Саяхан 3 настай Аилан хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Мароккагийн 30 орчим залуус улаан футболкоор ижилсэн далайн эрэг дээр уруугаа харсан байдалтай хэвтэж, дэлхий дахинд энэ эмгэнэлт явдалд харамсаж буйгаа илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн байна.