Шадивлангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дууссан тул Ч:22 \”Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэлийн замналыг 2.1 км, зуны улирал эхэлж иргэдийн зуслангийн чиглэлд зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:7 \”Нисэх- Төв номын сан-7 буудал” чиглэлийн замналыг \”Зунжин худалдааны төв” хүртэл 4.1 км тус тус сунгаж, чиглэлийн замналд холбогдох өөрчлөлтийг оруулав.
Дээрх чиглэлүүдэд орсон өөрчлөлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлүүлж байна.
Ч:22 \”ШАДИВЛАН–БӨМБӨГӨР-ЧИНГИС СООСЭ-ДАЛАНГИЙН ЗАМ”
Үйлчлэх байгууллага: \”Тэнүүн-Огоо” ХХК
Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 9 минут, 18 автобус үйлчилнэ.
Амралтын өдөр:Хүлээгдлийн хугацаа 14 минут, 12 автобус үйлчилнэ.
Ч:7 \”НИСЭХ-ТӨВ НОМЫН САН-7 БУУДАЛ-ЗУНЖИН” чиглэлд
Үйлчлэх байгууллага: \”Авто терминал трейд” ХХК
Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 8 минут, 23 автобус үйлчилнэ.
Амралтын өдөр: Хүлээгдлийн хугацаа 11 минут, 16 автобус үйлчилнэ” гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.