Өчигдөр, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал С.Шойгу нь Краснодарск мужийн Енисейск хот дахь \”Воронеж-ДМ\” пуужингийн довтолгоог эрт илрүүлэх радарын үйл ажиллагаатай танилцлаа. Оросын \”Агаар сансарын цэрэг\”-ийн сансарын радарууд өнгөрсөн 2016 онд 40 гаруй гадаадын болон дотоодоос хөөргөсөн баллистик пуужин, сансарын хөлөг/пуужингуудыг бүртгэж авчээ.
\”Воронеж-ДМ\” радар нь 10 мянган км хүртэл зайд нэгэн зэрэг 500 нэгж баллистик пуужин, сансарын хөлөг, агаарт нисэж буй объектуудыг хянах хүчин чадалтай юм. Ийм ижил төрлийн сансарын радарууд оросын Ленинград, Калининград, Иркутск мужуудад байлдааны жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэж байна.
Р.Энхболд