Нас ахих тусам эмэгтэйчүүд бидэнд хялгасан үрчлээ нэмэгдэж арьс унжиж сулардаг асуудал тохиолддог. Хөгшрөлийг гоо сайхны бүтээгдэхүүнээр хэсэг зогсоож болох ч хэт өртөг өндөртэй. Тиймээс гэрийн нөхцөлд таны гоо сайхныг аварч хялгасан үрчлээг тэнийлгэх аргыг санал болгож байна.
Бэлтгэх арга: Нэг ширхэг банана, нэг ширхэг улаан лооль, алое гель нэг амны халбагыг бэлдэнэ.
Хийх арга: Банана жижгээр хэрчээд аяганд хийнэ. Үүний дараа улаан лоолины шүүсээ нэмээд эцэст нь алое гель нэмж сайтар хутгана. Бэлдсэн маскаа 30 минутын турш нүүрэндээ түрхэн хатаана. Энэхүү аргыг ганцхан удаа хэрэглэхэд гайхалтай үр дүнг танд авчирна. Мөн долоо хоногт гурван удаа хэрэглэвэл хялгасан үрчлээ богино хугацаанд тэнийх сайн талтай.