Холливуудын жүжигчин Линдсей Лоханыг тойрсон дуулиан шуугиан тасрахгүй байна. Тэрээр 2000 оны эхэн үеэр хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг байсан юм. Тухайн үед Линдсей Лоханы орлого таван сая евротой тэнцэхүйц хөрөнгөтэй байжээ. Гэтэл сүүлийн үед барууны шар хэвлэлүүдээр Линдсей Лохан хуучин найз залуу болох оросын тэрбумтан Игор Тарабасовоос 24 мянган евротой тэнцэхүйц үнэт эдлэл хулгайлсан хэргээр сэжиглэгдэж байгаа аж. Өнгөрсөн сард гэхэд л гурван удаа байцаалтад орж мэдүүлэг өгчээ. Хулгайлагдсан эд зүйлс дотор Ролекс брендийн 3500 еврогийн үнэтэй цаг, үнэт эдлэл, брендийн хувцас багтсан байжээ. Ингээд ойрын эх сурвалжуудын мэдээлснээр Линдсей Лоханыг хулгайлсан зүйлсээ эргүүлэн төлөхийг хуучин найз залуу нь шаардаж байгаа гэнэ. Тэдний дотнын найз хэлэхдээ \”Игор Тробасов эд зүйлсээ хулгайд алдсан эхний нэг сар Линдсейд итгэж байсан ч талаар болсон. Эцэст нь цагдаад мэдэгдэхээс өөр сонголт байгаагүй. Тэр эхлээд Линдсейд сануулсан ч үл тоосон учир хэвлэлүүдэд ярилцлага өгсөн. Тэдний хайр сэтгэлийн харилцаа бүр мөсөн дууссан” гэж мэдээлжээ.