Энэ сарын 5-нд дэлгэцнээ гарсан Wonder Woman кино ашиг орлогоор тэргүүлээ. Тус киноны ерөнхий найруулагчаар Fifty Shades of grey киноны найруулагч ажил асан бол гол дүрд Израилийн мисс Гал Гадот бүтээсэн. Тэрээр тус кинонд тоглох үеэрээ таван сартай жирэмсэн байжээ. Гэхдээ киноны явцад хүнд хэцүү зураг авалтыг ажрахгүйгээр давж Дианагийн дүрийг гайхалтай бүтээсэн. Гал гадот өдгөө нөхөр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд кино шүүмжлэгчийн талархлыг хүлээгээд байна. Мөн тэрээр Холливуудад өгсөн ярилцлагадаа энэ дүрээр хүчирхэг бие даасан эмэгтэйн дүрийг харуулж нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад уриалсан гэж мэдээлжээ. Одоогоор тус кино дэлгэцээс гарсан цагаас эхлэн 210 сая ам долларын ашиг орлого олжээ.