Алдарт Португалийн шигшээ багийн хөлбөмбөгчин Криштиану Роналду ихэр хүүхдийн аав болжээ. Тэрээр тээгч эхийн тусламжтайгаар өөрийн эсийг шилжүүлж охин, хүү ихэртэй болсон байна. Өнгөрсөн гуравдугаар сард Роналду хүүхдийн тухай ярьж байсан бөгөөд ихрүүдийн ээж Англид байдаг гэж мэдээлж байжээ. Тэрээр өмнө 2010 онд тээгч эхийн тусламжтайгаар хүүтэй болж байсан. Хүүгээ төрөхөд блог дээрээ \”Хүүтэй болсондоо маш их баяртай байна. Хүүгийн ээжтэй байгуулсан гэрээ ёсоор хүүгээ би хүмүүжүүлнэ гэж бичжээ. Анхны тээгч эхийг Мексик гаралтай бүсгүй байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн. Харин шинээр мэндэлсэн охиндоо Ева, хүүдээ Маттео гэх нэр хайрлажээ. Гэхдээ Роналду албан ёсоор гэр бүл зохиож байгаагүй. Одоогоор найз бүсгүй болох Ж.Родригестэй хамтран амьдарч байна. Мөн Роналду хүүхдүүдээ ээжгүй өсгөж байгаад ямар нэгэн асуудал байхгүй. Тэдэнд сайн гэр бүл өвөө эмээ бий гэж нэгэн ярилцлагадаа дурсаж байсан.