Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор \”Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарчдаатгуулагчийг гепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан билээ.
Энэ хүрээнд зургаадугаар сарын 15-ны өдөр буюу маргаашнаас эхлэн нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны /1952.01.01-1977.12.31-ний хооронд төрсөн/ иргэдийг хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил эхэлнэ.
Шинжилгээ нийслэлийн 9 дүүрэгт зэрэг эхлэх бөгөөд шинжилгээнд хамруулах ажил 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Иймд,гепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатай юм байна.
Гепатитийн В, С вирусийн шинжилгээ өгөхдөө өрхийн эрүүл мэндийн төвдөө баталсан хуваарьт өдрөө ирж бүртгэл хийлгэн, эмчид асуумжийн дагуу зохих мэдээллийг үнэн, зөв өгсний дараа цусны шинжилгээ өгнө.
Бүрдүүлэх бичиг баримт:
-Иргэний үнэмлэх
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /ЭМД-ын дэвтэр шимтгэл төлсөн, зөрчилгүй байх/
-Амбулаторийн үзлэгийн карт /Картгүй иргэд шинээр нээлгэх боломжтой/.