Гэрлэлт эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, зүрхний өвчлөлөөс сэргийлдэг байна. Энэ эхнэр нөхөр хоёр бие биедээ харилцан санаа тавьдагтай холбоотой болохыг Английн Зүрх, судасны өвчний нийгэмлэгээс зохион байгуулсан бага хурлын үеэр эрдэмтэд нотолжээ.
Судалгаанд холестерин их, даралт өндөр, эсвэл чихрийн шижинтэй гэсэн оноштой нэг сая орчим хүн оролцсон байна. Холестерин ихтэй 50-70 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүлтэй тохиолдолд амьд явах магадлал 16 хувиар нэмэгддэг гэдгийг 14 жилийн турш явуулсан судалгаагаар тогтоосон байна. Мөн ийм үр дүн чихрийн шижинтэй болон даралт өндөр хүмүүст ч илэрчээ. Харин хамтран амьдрагчтай, гэрлэлтээ цуцалсан, эсвэл бэлэвсэн хүмүүст тодорхой өөрчлөлт гараагүй байна.