Луу жилд: 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012 онд төрсөн хүмүүс багтана.
Онцлог шинж: Тэд хэн нэгэнд бууж өгөх дургүй бөгөөд заавал өөрийн хэлсэн үгэндээ хүрэх гэж хичээдэг. Хурц ааш зантай байх төдийгүй бусдын үгээр байхыг үзэн яддаг байна.
Хайр дурлал: Өөрийн хайртай хүнээ бусдад алдах вий гэхээс айж явдаг.
Нэг ёсондоо их хартай хүмүүс. Тэр хэрээр тухайн хүнээ юугаар ч дутаалгүй
амьдруулж, хайрлаж чаддаг.
Тохирох ажил: Хөгжимчин, сэтгүүлч, улс төрч болон багш.
Аз авчрах өнгө: Улаан болон цагаан.
Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Хулгана болон бич.
1964 онд төрсөн луу жилтнүүдийг модон луу гэж нэрлэнэ. Азын тоо нь 41, аз хариулах тоо нь 47.
Өглөгч, энэрэнгүй сэтгэлтэй бөгөөд гүйлгээ ухаан сайтай, ажил хэрэгч
хүмүүс байдаг. Тэд өөрсдийн сэтгэл хөдлөлөө маш сайн нуудаг төдийгүй
бодол санаагаа удирдаж чаддаг аж.
2. Гал луу
1976 онд төрсөн луу жилтнүүдийг гал луу гэж нэрлэнэ. Азын тоо нь 53, аз хариулах тоо нь 59.
Өргөн цар хүрээтэй сэтгэж чаддаг ба тэрэндээ хүрэх гэж цуцахгүй
хөдөлмөрлөдөг. Тэд төрөлхийн удирдагч байх чадвартай төдийгүй үүнийгээ
ашиглаж, амьдралд хөлөө хялбар олдог байна.
3. Шороон луу
1988 онд төрсөн луу жилтнүүдийг шороон луу гэж нэрлэнэ. Азын тоо нь 5, аз хариулах тоо нь 11.
Нээлттэй, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хүмүүс юм. Өөрийгөө
дайчилж чаддаг боловч залхуурлаас болж заримдаа алдах нь бий.
4. Төмөр луу
1940 болон 2000 онд төрсөн луу жилтнүүдийг төмөр луу гэж нэрлэнэ. Азын тоо нь 17, аз хариулах тоо нь 23.
Шийдэмгий, зоригтой бөгөөд хийхийг хүссэн зүйлээ хэнээс ч айхгүй хийж,
хариуцлагаа хүлээж чаддаг. Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй бөгөөд алдаа
гаргасан ч, үүнийгээ туршлага гэж бодон, ахиад тухайн зүйлээ уйгагүй
хийдэг тууштай хүмүүс билээ.
5. Усан луу
1952 болон 2012 онд төрсөн луу жилтнүүдийг усан луу гэж нэрлэнэ. Азын тоо нь 29, аз хариулах тоо нь 35.
Мөрөөрөө хийх зүйлээ хийгээд явах дуртай. Тэд дээд албан тушаалтны
өгсөн үүрэг даалгаварыг сайн гүйцэтгэдэг, хийж байгаа ажилдаа сэтгэлээ
гаргаж чаддаг байна.
тэднийг хэр хэмжээнд хайрлаж хүндэлнэ төдий чинээ хайрыг буцаад хүртэх
болно.
алдалгүй, өөртөө итгэлтэй урагш алхаарай. Та итгэл төгс байж чадвал ямар
ч ажилд амжилт гаргаж чадах болно. Хамгийн гол нь хичээл зүтгэл юу
юунаас илүү чухал гэдгийг бүү мартаарай.
тус болж, хандив өргөж, эрүүл мэнддээ анхаараарай. Олонд хүргэсэн тус
тань эргээд танд буян болж ирж, гарч болзошгүй аюулаас сэргийлэх ажээ.