Өмнөд Африкийн зүүн өмнөд бүс нутагт хүн шиг биеийн хэлбэртэй хурга төрсөн тохиолдол гарчээ. Тухайлбал Фрер гэх 4000 гаруй малтай фермд ийм үйлдэл болжээ. Нутгийн иргэдийн яриагаар олон малтай тус фермд өөр төрлийн амьтантай хурьцах тохиолдол цөөхөн гардаг. Энэхүү зураг олон нийтэд маш хурдан тархаж нутгийн иргэдийг айдаст автуулаа гэв. Мал эмнэлгийн дүгнэлтээр хүнтэй төстэй биетэй хурга гэж батлагдаж амьгүй төржээ.. Гэвч мал эмч нарын үзсэнээр хүний ямар нэгэн эд эс, хромосом ороогүй. Нэгэн төрлийн RVF вирусийн халдвар шумуулаас дамжин авсан байж болзошгүй гэв. Мөн эхийн хэвлийд хурга бойжиж байхад ураг халдвар авч генийн согог үүссэн байна. Харин нутгийн иргэд ийм хурга өмнө төрж байгаагүй. Энэ бол чөтгөрийн илгээмж байсан гэв.