\”Хөгшиндөө нэг амархаан юм хийгээд өгчих, өө амархан юм өө, нэг энгийн юм байгаа, чи хийгээд өг, эсвэл жоохоон, амархаан юм орчуулаад өг\” гээд байдаг хүмүүс байдаг даа. Би ингэж ярьдаг хүмүүст ёстой дургүй.
Хүнийг мэдлэг, чадварыг үнэлж сурах хэрэгтэй гэж хэлмээр байна. Англи хэлээр ус цас шиг ярьж, бичдэг найздаа баахан орчуулах юм өгчихөөд, чи лаг юм чинь энэ юүхэн байх вэ гэдэг бол одоо болих хэрэгтэй. Тэр хүнд англи хэл автоматаар суугаагүй, хичээл зүтгэлийн үр дүнд л сурсан. Хүний хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө шүү дээ.
Үнэхээр хүнээс гуйж байгаа бол үнэнээ хэл. Би чадахгүй байна, чиний тусламж хэрэгтэй байна гээд. Гуйж, гуйлгуулахдаа гол нь биш. Бие биенийхээ чадвар, мэдлэг, цаг хугацааг хүндэлж сурах хэрэгтэй. Харин тийм л амархан, энгийн, жаахан ажил бол өөрөө хийчих! юм сурна!