Би төсөөллөө л дөө, хэрэв Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдөр Чингис хаан дэвшиж байгаа бол \”Жаахан байхдаа Бэхтэр ахаа алсан алуурчин, гэмт хэрэгтэн. Ерөнхийлөгчид дэвших биш шоронд орох ёстой\” гээд өдийд алуулж байгаа.
Бурхан багш Сиддхарта нэр дэвшсэн бол \”Эхнэр хүүхдээ хаяад явчихсан хүний үнэргүй амьтан\” гээд мөн л өөд нар үзэхгүй байгаа. Есүс Христ дэвшсэн бол \”Онгон ээжээс төрнө гэж юу байсан юм бэ, ийм юманд хууртах уу\” гээд онигоонд оруулаад, түүнд хүний биеийн анатоми, физиологийн хичээл заагаад баллаж байгаа даа.
Ямар ч асуудалгүй цэвэрхэн хүн гэж ерөөс энэ ертөнцөд байх боломжгүй! Байлаа ч өнөөгийн нийгмийн нөхцөлд хэвлэл мэдээллийг атгасан хүмүүс худал гүтгээд яаж ч харлуулж чадна, бас луйвардаж чаддагийг бид хангалттай харлаа. Хоёр дахь санал хураалтаар цэвэрхэн сайхан хүмүүс олж өрсөлдүүлэхийн тулд цагаан цаас уншуулъя гэх уриалгад бүү автаарай!
Гантөмөрийн Уянга