БНСУ-ын алдарт Big bang хамтлагийн реппер ТОР хар тамхины хэрэгт орооцолдож шуугиан тарьсан. Өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын цагдаагийн газар TOP-ийг хар тамхины хэргээр шалгаж хэргийг прокурорт шилжүүлсэн. Энэ үйл явдлын дараа реппер хэт шоконд орж, сэтгэл санааны хямралын улмаас сэхээнд орсон юм. Тэгвэл өнөөдөр Сөүлийн прокурорын газраас түүний хэргийг эцэслэн шийдвэрлэж хоёр жил тэнсэн харгалзах ял, дахин хэрэгт орооцолдвол 10 сарын шоронд хорих ял төлөвлөжээ.
ТОР шүүх хурлын дараа сэтгүүлчдэд дараах тайлбарыг өглөө. Тэрбээр \”Би хийсэн үйлдэлдээ маш их санаа зовж байна. Маш удаан сэтгэл гутралын байдалтай байлаа. Би буруу шийдвэр гаргаснаас болж маш том алдаа хийлээ. Тиймээс та бүхэн намайг уучлахыг чин сэтгэлээсээ хүсч байна” гэв.