Хятадын алдарт жүжигчин Фань Бин Бинийг үзэгчид Хуан Жу Гэг киноны дүрээр мэдэх болов уу? Тэрээр Форбес сэтгүүлийн жагсаалтад дээгүүр бичигддэг бөгөөд энэ жил Канны кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж чадсан юм. Өдгөө 35 настай жүжигчин бүсгүй аль хэдийн холливуудын алдартнуудын эгнээнд багтсан. Түүний бүсгүйчүүдэд хүргэсэн зөвлөгөөг сонирхое.
Хувцсаа зөв сонгох хамгийн чухал. Эрх чөлөөтэй, ихэмсэг байдлыг бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө хүндээ сайхан харагдах гэж хичээх тийм ч муу явдал биш.
Үндэсний хувцсаа сэргээж өмсөж хэрэгтэй. Та хаанаас үүсэл гаралтай гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Таныг тодорхойлох хамгийн том нэрийн хуудас чинь эх орон. Тиймээс гаднын том тэмцээн уралдаан, аялал ер нь юунд зориулж явахдаа үндэсний хувцсаа өмсөөрэй.
Царай төрхөндөө таарсан зөв өнгө сонгох, Хэрвээ шинээр хувцас худалдаж авах гэж байгаа бол эхлээд та өөрийнхөө арьсны өнгийг санах хэрэгтэй. Залуу бүсгүйчүүд аль болох хүнд өнгөнөөс татгалзаж, өөрийн хэв маягийг үүсгэх нь зөв. Тэгэхээр өнгө гэдэг хамгийн чухал асуудал.
Бусадтай найрсаг харилцаагаа бататгаж байх, Ялангуяа найзуудтайгаа дотно байж өөрийнхөө гадаад үзэмж, гоо сайхныг хуваалцах хэрэгтэй гэж би боддог. Дотнын хүмүүс тань үргэлж таны төлөө хэрэг болохуйц зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
Өөрийгөө толинд хар, тэгээд хэзээ ч битгий өөрийгөө гоочил. Хүн бүр давтагдашгүй тул зүгээр л гоо сайхнаа нээн илрүүл. Өөрийн давуу талаа ашигла. Хувцаслалт зөвхөн амьдралын хэв маяг болохоос бүх амьдралыг тань тодорхойлохгүй. Нэгэн дизайнер хэлэхдээ таныг үхсэний дараа тэд таныг хэчнээн ганган чамин байсныг тэр бүр дурсахгүй. Зөвхөн таныг юу хийсэн бүтээснээр тань л дурсана гэж хэлж билээ. Тэгэхээр хувцас бол таны сайхан биеэ тодотгох ердийн л нэг хэрэглүүр юм.