Шинээр батлагдсан эрүүгийн хууль энэ сарын нэгний өдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан баривчлах ял эдэлж байсан 151 хүн өнөөдөр суллагдаж байна. Түүнчлэн хорих ялаар шийтгэгдсэн хүмүүсийн ялыг хөнгөлөх, ялаас чөлөөлөх шийдвэрийг шүүхээс гаргах ажиллагаа эхэлсэн аж.
Суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх унаа болон бусад зардлыг төрөөс гаргаж, тус ажлыг ШШГЕГ-аас зохион байгуулж байна. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд баривчлах ялыг халсан. Үүний оронд торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг ялын төрөл үйлчилж эхэлжээ.