Хятадад өнгөрсөн даваа гарагт нууц амрагийнхаа гэрээс зугтаж явсан эмэгтэй цахилгааны утаснаас дүүжлэгдсэн хэрэг гарчээ. Уг бичлэгийг сошиал сүлжээнд тавьсан даруйд 5000 хүн үзсэн байна. Хэрэг явдлын тухайд нууц амрагийнхаа гэрт байсан эмэгтэй, эхнэрийг нь үүдээр орж ирэх чимээнээр цонхоор буух бодолтой байжээ. Гэвч золгүй тохиолдлоор үсрэх үедээ цахилгааны утсанд орооцолдсон байж. Ингээд эмэгтэйг цахилгааны утаснаас дүүжлэгдсэн байхыг хараад ойр хавийн хүмүүс сэжиглэж эхэлсэн гэнэ. Түүнийг амиа хорлохоор завдаж байна гэж бодсон ч удалгүй нууц амрагийнхаа гэрээс зугтсан болох нь ил болжээ.