Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, стандартын шаардлагад нийцүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Гачууртын замд \”15-ын зогсоол”, \”Пост”, \”120-р сургууль” зогсоолыг шинээр байгуулан тэмдэгжүүллээ. Тус зогсоолуудыг дайран өнгөрөх Ч:11 \”Хужирбулан-Офицеруудын ордон”, Ч:31 \”Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”, Ч:32 \”Улиастай-БаянМонгол хороолол-ТЭЦ3”, Ч:36 \”Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналын зураглалд тусгаж, 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тус зогсоолуудад зогсоож үйлчлэхээр боллоо.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд мэдэгдэнэ үү гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.