Үс бууралтах нас нь болоогүй атал хар залуугаараа үс нь хэсэгчлэн болон бүхлээрээ бууралтаж, цайрсан хүмүүс байдаг шүү дээ. Тиймээс дараах аргыг хуваалцаж байна.
Өндөгний шар, оливын тосоор үсэндээ маск тавих
Богино халимаг үстэй бол 1 өндөгний шар, 2 хоолны халбага оливын тосыг аяганд хольж хутгаад угаасан нойтон үсэндээ жигд түрхэнэ. Ингэхдээ үсний уг, толгойны хуйханд сайтар иллэг, массаж хийгээрэй. 15 минут массаж хийсний дараа бүлээн усаар сайтар угааж арилгана. Энэхүү маскыг 7 хоногт 1-2 удаа хийх ба үр дүнгээс хамаарч 6 сараас 2 жилийн хугацаанд тасралтгүй хэрэглэнэ. Хэрвээ та урт үстэй бол 2 өндөгний шар, 4 хоолны халбага сайн чанарын оливын тосыг хольж маск бэлтгэнэ. Энэхүү маск шууд үр дүнгээ өгч таны үсийг харлуулна гэж бодох хэрэггүй. Урт хугацааны тууштай хичээл зүтгэл хэрэгтэй. Маск тавьснаар эхэндээ таны үс тослогтож, зууралдаж магадгүй. Гэхдээ удаан хугацаанд энэхүү маскыг хэрэглэснээр үсний уг, хуйханд өндөгний шар, оливын тосны уураг, тэжээл хүрч меланин, кортикостероид эд эсүүдийг сэргээж, нөхөн төлжүүлснээр эдгээр эсүүд нь үсний байгалийн өнгийг сэргээн үйлдвэрлэх ажилдаа ордог байна. Зарим тохиолдолд оливын тосны оронд адилхан хэмжээтэй байгалийн цэвэр зөгийн бал хэрэглэж бас болно.