Урьд шөнөөс эхлэн иргэдийн данс руу хүүхдийн мөнгийг шилжүүлж эхэлжээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн дараах тайлбарыг өглөө. \”Таны хүүхэд урьд нь хүүхдийн мөнгө авч байсан бол гэрээт банкин дахь дансанд нь мөнгө орсон байх болно. Харин шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлж амжаагүй бол эх, эцгийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хамт банкинд бүртгүүлж, дансаа нээлгэснээр хүүхдийнхээ мөнгийг авна\” гэж мэдээллээ.