Викториа Секретийн супер модель Миранда Керр төсвөөс хулгайлсан мөнгөөр худалдан авч өөрт нь бэлэглэсэн гэх 6 саяын үнэт эдлэлийг АНУ-ын эрх баригчдад хүлээлгэн өгчээ.Үнэт эдлэийн дотор Үнэт эдлэлийн дотор 8.8 каратын алмааз эрдэнийн зүүлт байсан нь дангаараа $3.8 саяын үнэтэй гэнэ. Керр эдгээр эд зүйлсээ АНУ-ын хууль зүйн департментэд гардуулж өгсөн байна. 2014 онд түүнтэй нэг жил орчим хугацаанд дотносож байсан Малайзийн санхүүч Жо Лоу эдгээрийг бэлэглэж байжээ. Миранда Керр саяхан Snapchat сүлжээний уусгэн байгуулагч Эван Спигелтэй гэрлэсэн юм.
Цагдаа нарын мэдээлснээр Жо Лоу гэх улс төрч, бизнесмен залуу Керртэй болзсон нэг жилийн хугацаанд нийт 1.6 тэрбум америк долларыг үрэн таран хийсэн гэж мэдээлжээ.