Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нийслэлийн 48 дугаар сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж, саналаа өглөө. Нэр дэвшигч Х.Баттулга саналаа өгсний дараа сэтгүүлчдэд дараах байр суурийг илэрхийлэв.
\”Дахин санал хураалт явагдаж байна. Өнгөрсөн сарын зургаанаас эхлэн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Хоёр дахь шатны ирц 20 хувьтай байна гэсэн. Нэгдүгээрт сонгогчдодоо баярлалаа гэж хэлье. Нийт сонгогчдодоо сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сүүлийн долоо хоногт олны хүч оломгүй далай гэдгийг баталсан үйл явдлууд боллоо. Бид УИХ-д 65 гишүүнтэй МАН, Засгийн газраар ард түмний талд олон, олон шийдвэрийг гаргуулж чадлаа. Эрдэнэтийн 49 хувь, тэтгэврийн нас, хүүхдийн мөнгө гээд.
Хэрвээ бид олуулаа нийлээд Засгийн газрыг шахаж чадвал ард түмэндээ зориулсан олон эерэг саналыг гаргуулж болох юм байна гэдийг нотлон харуулсан хоёр дахь шатны сонгууль боллоо гэж онцлон тэмдэглэмээр байна. Хүүхдийн мөнгийг МАН олгосон биш бид нар шахаж байж олгосон. Энэ засгийн газарт ташуур хэрэгтэй гэдгийг бид нотолсон. Би ерөнхийлөгчөөр сонгогдвол алдарт 60 тэрбумын эзэн хуйвалдагч нарын хэргийг шалгахаар ханцуй шамлан орно. Хоёрдугаарт оффшорт байгаа гадаадад байгаа улс төрчдийн мөнгийг оруулж ирж ард иргэдийн өрийг цайруулах ажилд орно гэсэн бодолтой байна\” гэлээ.