Энэхүү нийтлэлээр бид та бүхэндээ тухайн хүнийг төрсөн өдрөөр нь шинжих аргыг толилуулж байна. Таны төрсөн өдөр нь зүгээр ч нэг тоо биш бөгөөд энэ нь таны зан ааш, ирээдүйн ерөнхий төлөв байдлыг илтгэх чухал мэдээлэл болж өгдөг байна. Та уг сонжоогоор өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ шинжээд үзээрэй.
Сар бүрийн 1-нээс 5-ны хооронд төрсөн бол:
- 1-ны өдөр төрсөн хүмүүс биеэ даасан байдаг ч бусдын нөлөөнд амархан автагддаг. Тэд бүхний тэргүүн эгнээнд алхахыг хүсдэг хэдий ч тэвчээргүй зан нь түүнд үргэлж саад учруулдаг.
- Маш мэдрэмжтэй бөгөөд итгэл даах хүмүүс юм. Ялангуяа романтик харилцааны тал дээр хамтрагчаа сонсож, анхаарал халамж сайн тавьдаг. Тэд ямар ч ажлыг хийхдээ гарамгай бөгөөд тодорхой нэгэн салбарт гайхалтай амжилт гаргадаг байна.
- Тэд бол эцэс төгсгөлгүй хайрын амтанд умбаж амьдардаг, сайхан сэтгэлтэй, өөдрөг хүмүүс юм. Гэвч аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр хандах нь их бөгөөд амархан сэтгэлээр унадаг.
- Маш тайван, тогтуун төрлийн хүмүүс бөгөөд аливаа асуудлын шийдлийг амархан олдог. Тэд ажил, амьдралынхаа асуудлыг маш сайн зохицуулдаг бөгөөд бусад хүмүүсийн итгэлийг ихээр хүлээдэг байна. Мөн бусдыг өөртөө итгүүлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ тун гаргууд юм.
- Тэд бол эцэс төгсгөлгүй адал явдал хайгчид юм. Учир нь тэд зүгээр л аялж, зугаалан, шинэ хүмүүстэй танилцах дуртай. Мөн маш сониуч, бөгөөд гоц ухаантай байх магадлал өндөр байдаг байна. Тэдний цорын ганц сул тал бол тэвчээргүй, туйлбаргүй зан юм.
Сар бүрийн 6-наас 10-ны хооронд төрсөн бол
- Маш тусч бөгөөд гайхалтай найз байж чаддаг. Тэд биеэ маш сайхан авч явдаг. Сул тал нь маш атаархуу бөгөөд энэ зан нь тэднийг сүйрэлд ч хүргэж болно.
- Маш азтай, ухаалаг хүмүүс. Тэд шинжлэх ухаанд авьяастай, шинэ зүйлийг зохион бүтээхдээ гаргууд байна. Сул тал нь амархан бухимддаг, ганцаардмал бөгөөд нууцлаг ажээ.
- Сайн удирдагчид бөгөөд бизнес, улс төрийн салбарт амжилтай ажилладаг. Тэд маш зөрүүд бөгөөд удирдлаганд нь ажилладаг хүмүүс нь түүнээс эмээдэг байна.
- Тэд бол сэтгэл хөдлөл ихтэй, уярамтгай хүмүүс юм. Маш романтик бөгөөд зохиол, бичвэр бичихдээ гаргууд сайн байдаг. Хүмүүстэй харилцаа тогтоохдоо сайн бөгөөд гомдсоныхоо дараа амархан тайтгардаг.
- Маш зөрүүд хүмүүс юм. Гэвч тэдний зүрх сэтгэл нь ариун нандин бөгөөд, хүнийг маш сайн хайрлаж чаддаг. Элдэв далд явуулга, хов живнээс амархан мултарч чаддаг.
Сар бүрийн 11-наас 15-ны хооронд төрсөн бол:
- Тэд маш ухаалаг хүмүүс байдаг аж. Мөнгө болон материаллаг зүйлсийг хэзээд хоёрдугаарт тавьж чаддаг. Мөн хүнтэй ярихдаа үгээ маш сайн цэгнэдэг.
- Сарын 12-ны өдөр төрсөн хүмүүс бол олон сайн зан чанартай, дуусашгүй эрч хүчтэй бөгөөд аливаа зүйлийн арга эв, тэнцвэрийг хялбархан олж чаддаг. Тэд бол дэлхийг ч өөрчилж чадах гайхалтай хүмүүс юм.
- Тун учир битүүлэг хүмүүс… Тэдний амьдрал хэзээ ч тогтвортой, нэгэн хэвийн байдаггүй. Бүх зүйлийг хурдан шийдэж, амьдралдаа үе үе эргэлт гаргадаг. Хамгийн том сул тал нь тэвчээр, хатуужилгүй байдал нь юм.
- Тэд зүгээр л амьдралаас эрх чөлөөг мэдрэх дуртай. Хэрвээ та тэднийг ямар нэгэн зүйлд хүчилэх юм бол тэднийг үүрд алдлаа гэсэн үг. Хайр дурлалын оргилуун хүсэлтэй боловч амархан хувирч өөрчлөгдөн, тогтвортой харилцааг эрхэмлэдэггүй.
- Төсөөлөн бодох чадвар маш сайн бөгөөд бүтээлч төрлийн хүмүүс юм. Олон төрлийн авъяастай, ямар ч салбарт амжилттай ажиллаж чаддаг. Гэвч тэд эрч хүч, урам зоригоо нэг л алдвал аюултай. Маш мэдрэмтгий бөгөөд шүүмжлэлийг тийм ч сайн хүлээж авдаггүй.
Сар бүрийн 16-наас 20-ны хооронд төрсөн бол:
- Тун хариуцлагатай хүмүүс учраас та тэдэнд 300% итгэж болно. Нууцыг маш сайн хадгалдаг. Тэднийг хүүхэд насан дээр нь сул чөлөөтэй байлгаж, өөрийгөө олж нээхэд нь туслах хэрэгтэй. Хайр дурлалын хувьд тэд таны итгэлтэй хамтрагч байх болно.
- Маш тэсвэр хатуужилтай, аливааг даваад гарах чадвар сайтай. Зан хандлагыг нь авч үзвэл өгөөмөр, аливаад ухаалгаар хандаж чаддаг. Бэрхшээлд хэзээ ч бууж өгдөггүй.
- Шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэгчид юм. Сул талаа хялбархан нууж чаддаг. Зан хандлагыг нь сайн шинжээд үзвэл ёсорхуу, сайхан ааштай байх бөгөөд хүмүүсийг өөртөө татаж чаддаг.
- Хайр дурлалын асуудал болон ажил мэргэжилдээ маш тогтвортой, аливаа зүйлд дасан зохицох чадвар сайн. Харин сул тал нь, маш их мөнгөтэй болохыг амжилт хэмээн үздэг.
- Тус өдөр төрсөн хүмүүс ганцаардлыг тэвчиж чаддаггүй. Тэд ихэвчлэн багш, эмч, менежер, тамирчин гэх мэт олон хүмүүстэй харьцдаг ажил эрхэлдэг байна.
Сар бүрийн 21-наас 25-ны хооронд төрсөн бол:
- Амьдралд маш хайртай хүмүүс. Өөрийгөө болон бусдыг хайрлах нь тэдний амьдралын гол зорилго юм. Мөнгөний ач холбогдлыг нэг их мэддэггүй бөгөөд ганц ч зоосгүй болох үе тэдэнд бишгүй тохиолддог.
- Тэд маш сайн багш, зөвлөгч юм. Өргөн мэдлэгтэй, заримдаа бүх асуултын хариултыг мэддэг мэт сэтгэгдэл төрүүлдэг. Сул тал нь өөрийгөө үнэлдэггүй учраас тэднийг маш их магтаж байх хэрэгтэй. Сайн дурын ажилд байнга оролцдог.
- Тэд бол адал явдал хайгчид. Хоол хүнстэй холбоотой ажил эрхлэх нь элбэг. Гэхдээ тэд зөвхөн идэх дуртай бус рестораны бизнест тун одтой байдаг.
- Зөн совинтой, аливаа зүйлийг урьдчилан харах чадвар нь сайн хөгжсөн хүмүүс. Хэрвээ тэд ямар нэг зүйлийг буруу гэж бодсон л бол тэр нь юу ч байсан зөв байх магадлал маш өндөр байдаг. Үргэлж зөв, хариуцлагатай шийдвэр гаргаж чаддаг.
Сар бүрийн 26-наас 31-ны хооронд төрсөн бол:
- Маш сайн найзууд, бас хамтрагчид байж чаддаг. Тэд эрч хүчээр дүүрэн, удирдан зохион байгуулах чадвар сайтай хүмүүс юм. Хүмүүсийг өдөөж, идэвхжүүлж чаддаг.
- Бусдад сайхан үгээр урам зориг хайрлаж чаддаг, оюунлаг хүмүүс билээ. Тэд маш сайн сонсогч байж, үнэ цэнэтэй зөвлөгөөг өгч чаддаг. Бусад хүмүүсийн сэтгэл санааг ойлгож, мэдрэхдээ гарамгай, ямар нэг зүйлийг сайтар бодож, төлөвлөсний эцэст хийдэг.
- Маш хариуцлагатай хүмүүс байдаг. Дүрэм, журмыг ягштал мөрддөг, удирдах чадвар сайтай. Хууль, хүчний байгууллагад ажиллах нь элбэг. Тэдний хамгийн хачирхалтай сул тал нь өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөггүй байдал юм.
- Хэлэлцээ хийх, зөвшилцөлд хүрэх чадвар сайтай боловч хайр дурлалын хувьд тогтвортой харилцааг бий болгож чаддаггүй.
- Биеэ даасан, хүчирхэг үзэл бодолтой хүмүүс юм. Бусдыг ойлгож, хүндэтгэж чаддаг байна. Ямар ч тохиолдолд өөрийгөө аз жаргалтай байлгадаг. Мөн тэд шургуу ажиллахынхаа хэрээр хэрхэн сайн амрахыг мэддэг хүмүүс билээ. Тэдний тойрон хүрээлэлд хэзээд олон хүмүүс байдаг.
- Бусдын үзэл санаанд хэзээ ч сохроор автдаггүй. Ажлыг үргэлж гүйцэд хийдэг, шударга зан чанартай. Эрчүүдийн хувьд үнэнч байдлыг эрхэмлэдэг. Хэрвээ та тэдний итгэлийг нэг л алдсан бол тэднийг үүрд алдсантай ижил юм.