УИХ-ын гишүүн М.Батчимэгийн туслах З.Пагмажавыг Улсын
нууц задруулсан, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр Баянзүрх, Чингэлтэй,
Сүхбаатар дүүргийн шүүхээс 16 жилийн хорих ял оноосон байдаг.
Гэвч М.Пагмажав
анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан юм. Тэгвэл өнөөдөрНийслэлийн шүүх түүний гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг
хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Уг нь З.Пагмажавт холбогдох улсын нууц задруулсан байж
болзошгүй хэргийг тагнуулын байгууллага олон сарын турш шалгаж, прокурор хяналт
тавьж, шүүхээс ял өгсөн байдаг. Гэвч эдгээр байгууллагуудын шалгалтаар олсон
нотлох баримт, яллах дүгнэлт буруу байна хэмээн давж заалдах шатны шүүх үзэв.
Эндээс анхан шатны шүүгчид мэдлэг дутмаг байв уу, эсвэл Давж
заалдах шатны шүүгчид хөндлөнгийн нөлөөнд автав уу гэсэн хардах үндэслэлүүд бий болж байна.
Ямартай ч З.Пагмажавт хувь заяагаа дэнслүүлэх, дахин нягтлуулах боломж олдлоо. Нэмэлт мөрдөн байцаалтаас гарах шийдвэр дээрх хардлагад хариулт өгөх биз.
Амар