Хятадын сошиал ертөнцөд автомашин үйлдвэрлэгч Audi компаниас гаргасан этгээд сурталчилгаа шуугиан дэгдээлээ. Уг рекламд хуримын өдөр хадам ээж нь бэрийнхээ чих хамарнаас нь татаж, шүдийг шалгаж буйгаар гардаг юм. Харин уг сурталчилгааг үзсэн хэрэглэгчид хамгийн муу маркетинг болсон гэж дүгнэжээ. Энэ талаар Хятадын томоохон хэвлэлд \”Хятадын авто машины зах зээлд Mercedes Benz, BMW өргөн хүрээг хамардаг учраас Германы авто машинд хориг тавихыг уриалсан гэж бичсэн байна. Сурталчилгааг үзсэн олон хэрэглэгчид сэтгэл дундуур байгаа бөгөөд зарим хэрэглэгчид гэр бүлийн үнэт зүйлсийн талаар маргаан үүсгэсэн байна.