Өнгөрөгч 9-р сард дэлхий нийтийг цочроож уурыг хүргэсэн нэгэн мэдээлэл гарсан нь Зураглаач бүсгүй цагаач иргэнийг дэгээдсэн мэдээлэл байсан. Үүнээс болж зураглаач бүсгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлж ажлаасаа хүртэл халагдсан. Үүнээс болж түүний амьдрал эрс өөрчлөгдсөн гэж хэлэхэд болно. Харин тэрээр цагаач иргэн болон Фэйсбүүкийг шүүхэд өгөхөөр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар мэдээллээ ОХУ-ын Известиа сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Түүний хувьд шүүхэд өгөх болсон шалтгаан нь цагаач иргэн Мохсен нь /дэгээдүүлсэн цагаач иргэн/ цагдаад анх өгсөн мэдэгдэлээ дараагийн удаад өөрчилсөн байсан гэнэ. Түүнийг нь гэрчлэх баталгаа нь мэдүүлэг өгөхөд нь хийгдсэн бичлэгэнд байгаа гэж мэдээлсэн байна. Мөн зураглаач эмэгтэй Фэйсбүүк хуудсаар олон нийт маш их сүрдүүлж, дарамталсан ба фэйсбүүкээс энэ тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй байна. Зураглаач бүсгүй өнгөрсөн сард хэрэг явдал болсны дараахан цагаач иргэнээс уучлалт хүсч мэдэгдэл хийсэн билээ.
Б.Нараа