\”Авьяаслаг Америкчууд\” тэмцээнд есөн настай Анжелика Хэйл охин алдарт дуучин Алишиа Кейсийн \”Girl on Fire\” дууг дуулж, гайхамшигтай үзүүлбэр үзүүлсний дараа зочин шүүгч Крис Хардвик алтан баззер дарсан байна. Түүний үзүүлбэр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж нулимс дуслуулж байлаа. Бяцхан охин багадаа хүндээр өвдөж бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж улмаар түүний ээж нь охиндоо нэг бөөрөө өгсөн сэтгэл хөдөлгөм түүхтэй оролцогч байсан юм.