ОХУ-ын өсвөр насны хүүхэд залуучудын дунд тархсан Цэнхэр халим тоглоомоос болж олон хүүхдийн амь сүйдсэн хэрэг гарсан билээ. Энэ хэргээс болж ОХУ-д урьдчилан сэргийлэх зөвлөмж хүртэл гарсан юм. Тус тоглоомын тэргүүлэгчдийн нэг болох 22 настай Филипп Будекинийг өнгөрсөн жил баривчилж 15 хүүхдийг тоглоомд оруулж даалгавар өгсөн хэргээр баривчилсан байжээ. Ингээд түүний хэргийг эцэслэн шийдвэрлэж гурван жилийн хорих ял оноолоо. Филипп Будекинийг цэнхэр халим тоглоомоор ял авсан хамгийн анхны хэрэгтэй боллоо. Түүнийг хоёр охины аминд хүрэх дөхсөн хэмээн буруутгасан байна. Өнгөрсөн жил гэхэд уг тоглоомоос болж 130 хүүхэд амиа хорлосон явдал гарчээ.