40 гарсан эм хүнд эмэгтэй хүний хамаг нууц, сүр хүч оршиж байдаг гэлцдэг. Энэ нь олон учир шалтгаантай.
Жишээ нь, тэд шөнө дунд сэрээгээд «Чи юуны тухай бодож байна?» гэж хэзээ ч асуухгүй. Хэрэв чамтай цуг сууж спортын нэвтрүүлэг үзэх болбол өгүүлэл тавьж гоншигнохгүй. Босч очоод л өөрийнхөө дуртай зүйлийг хийнэ. Ер нь өөртөө итгэлтэй болоод хэнээс юу хүсэхээ сайн мэднэ. Бас түүний талаар чи юу бодож буй нь огт падгүй. Тэд маш эрхэмсэг тул хэзээ ч хүний дэргэд хэрүүл хэрүүл шуугиан тарьж чамайг эвгүй байдалд оруулахгүй. Гэхдээ чи үнэхээр буруутай байгаад алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байвал дараа нь чамайг зүгээр л \”алаад хаячихна”.
Тэд бас гомдох гээч юу болохыг сайн мэддэг учир бусдыг харамгүй магтаж өгдөг. Магтах зүйл байхгүй байсан ч тэр. Тэд эр нөхөр, нууц амрагаа царайлаг сайхан найз бүсгүйтэйгээ танилцуулахаас огт айдаггүй. Гэтэл залуу бүсгүйчүүд эр хүнд итгэл муутай байдаг тул ингэж зүрхлэхгүй.
Бас 40 гарсан хүүхнүүд бараг л зөн билигтэн гэмээр мэдрэмжтэй. Тэдэнд худал хэлээд нэмэргүй, нүд, нүүрнээс чинь бүгдийг уншчихна.
Энд тэнд харагдах ганц нэг үрчлээг анзаарахгүй байж сурвал 40 насны босгыг алхсан хүүхнүүд илүү тачаангуй, илүү халуухан болохыг мэдэх болно. Тэд илүү үнэнч, нээлттэй. \”Мал” шиг аашилж байгаа хүнийг улаан нүүрэн дээр нь тоохгүй хэлнэ. Түүний жинхэнэ бодол санааг мэдэх гэж толгойгоо өвтгөж суух зүйлгүй.
Ингээд бодохоор 40 гарсан хүүхнүүд олон давуу талтай, тэднийг үнэхээр шагшин магтахаас өөр аргагүй. Иймээс ч эрчүүд нас тогтсон бүсгүйчүүдэд дуртай байдаг биз.
Харамсалтай нь, эрчүүдийг ингэж хэлэх аргагүй. 40 гарсан ч үзэсгэлэнтэй сайхнаараа, өөртөө арчаатай, ухаалаг, гайхалтай эмэгтэйчүүдийн дэргэд халзарч гүзээлсэн мөртлөө 20 настай охид руу харц шидэлсэн \”өвөө” ямар харагдана гэж бодож байна? Тэгсэн мөртлөө эрчүүд «сүү зүгээр л олдох боломжтой байхад заавал үнээ авах ямар хэрэгтэй юм» гэж ярихыг нь яана! Тэгвэл би хариу хэлье, Өнөө үед эмэгтэйчүүдийн 80% нь эрт гэрлэх сонирхолгүй болжээ.
-Яагаад?
-Яагаад гэвэл, хиам идэхийн тулд заавал бүтэн гахай авах шаардлагагүй гэдгийг ойлгосон учраас тэр!