Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо \”Бурхант хошуу” гэх газар энэ сарын 20-ны 23:00 цагийн үед \”манай хүү үхрээ цуглуулах гээд явж байтал хажуу айлын 70 настай өвгөн буудсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Хэргийг шалгахад Баянзүрх дүүргийн VIII хороонд суух найман настай Т-г үхрээ туугаад явж байх үед Төв аймаг Зуунмод хот Баянхошууны III багт оршин суух Д /эр.63н/ гэгч нь \”Тоз-8” маркын буугаар буудаж хөлийн шилбэнд нь оножээ. Тэрээр хүүг чоно явж байна гэж андууран буудсан гэж тайлбарласан байна.