УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн ээлжит дуулиан цацагдаад эхэллээ. 2016 оны сонгуулиар АН-д хариуцлага тооцон, МАН-ыг үнэмлэхүй ялуулсан Монголчууд бид хүртэх ёстойгоо хүртэж, дээрэлхүүлж доромжлуулсаар нэг жилийг үдлээ.
Байнгын хорооны хуралд хээвнэг бохь зажилан сууж буй төрхөөрөө алдаршсан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Өмнөговь аймгийнхаа наадмын индэрийн суудалд уригдсан гэрэл зургийг үзээд гутарлаа. \”Би гуйж сонгогдоогүй шүү\” хэмээн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэдээ загнаж суусан эрхэм гишүүн маань Төрийн дуулал явж байхад хээв нэг утсаар ярьсан шиг зогсож байх юм. Гадны иргэн хүртэл Монгол төрийн дууллыг хүндэтгэж, зүрхэндээ гараа барьж байхад үлгэр дууриалал, ёс суртахууны хэм хэмжээ болж явах ёстой гишүүд маань арай ч дээ.
Шар хүү