Төрийн албан хаагч М.Ш бусдын биед халдаж, хутгаар 20 гаруй сийчсэн гэх мэдээлэл өчигдөр хэд хэдэн зурагтайгаа цахим ертөнцөд тарсан. Энэ мэдээллийн талаар манай сурвалжлах хэсэг эх сурвалжуудаас мэдээлэл авч бэлтгэснийг хүргэж байна.
Хэрэг өнгөрсөн сард гарсан
2015 оны 09-р сарын 29-30-нд шилжих шөнө уг хэрэг гарчээ. Тодруулбал, М.Ш /эр/, Б.Э /эм/ нар нь хамтран амьдардаг. Тухайн өдөр хохирогч Б.Э архи хэтрүүлэн хэрэглэсэн тул М.Ш-д хаалгаа тайлж өгөөгүй аж. Улмаар Б.Э нь нууц амрагтайгаа байсан нь гардаж үүний улмаас маргасан байна. Маргааны үеэр Б.Э нь гэрээс хөл нүцгэн гарч зугтахдаа духаа гэмтээж цус алджээ. Тиймээс М.Ш-д Эрүүгийн хуулийн 99.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Хэрэгтэй холбоотойгоор М.Ш-ийн биед мөн гэмтэл учирсан байдаг. Тиймээс Б.Э нь М.Ш-ийн биед бусадтай бүлэглэн гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн 99.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэсэн.
М.Ш гэж хэн бэ?
М.Ш нь 1985 онд төрсөн, санхүүч мэргэжилтэй. Нийслэлийн татварын газарт ажиллаж байсан. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд байгаа. Б.Э-тэй жил гаруйн өмнөөс хамтран амьдрах болсон. Одоогоор бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргэээр шалгагдаж байгаа.
Б.Э гэж хэн бэ?
1991 онд төрсөн. Мэргэжил тодорхойгүй. Өмнө нь нэгэн сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй. Удаа дараа амиа хорлохыг завдаж байсан бөгөөд М.Ш-ийн биед хөнгөн гэмтэл учруулж, агсам согтуу тавьдаг эрүүлжүүлэгдэж байсан цагдаагийн бүртгэл хавтаст хэрэгт авагдсан гэдгийг баталж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.