\”Гэртээ ганцаараа” киноны гол дүр 36 настай Маколей Калкин нэг хэсэг хар тамхи мансууруулах бодисод автаж эмчилгээ хийлгэж байсан. Түүнээс хойш хэсэг нам гүм явсны эцэст үсээ тайруулж, гадаад төрхөндөө анхаарч буцаад хэвийн байдалдаа орсон байна. Тэрээр жүжигчин Мила Кунистай гэрлэх дөхсөн ч салцгаасан. Тэгвэл өчигдөр орой шинэ найз бүсгүй Бренда Сонгтой болзож байгаа талаар мэдээлээ. Шинэхэн найз бүсгүй Бренда өмнө Майли Сайрусийн ахтай сүй тавьж байсан ч цуцалжээ. Сонирхуулахад \”Гэртээ ганцаараа” кинонд тоглохдоо 10 настай байжээ. Дараа нь цуврал кинонд туслах дүр бүтээсэн хэдий ч амжилт олоогүй юм.