Хятадын Ланжоугийн их сургуулийн лабораторид шар айрагны хор хөнөөл, үйлчлэлийг судалжээ. Эрдэмтэд шар айргийн нөлөөг судалж нэгэн сонирхолтой үр дүнг БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний химийн шинжилгээний сэтгүүлд нийтэлжээ. Тодруулбал шар айраг ууснаар хүний тархины эд эсийг идэвхжүүлэхээс гадна антиоксидант, үрэвслийг эсэргүүцэх шинж чанарыг агуулдаг байна. Судалгааны үр дүнгээс харахад шар айраг уусан харх мэдрэлийн болон үрэвслийг эсэргүүцэх цитопротектив гэх бодисыг идэвхжүүлсэн юм. Мөн шар айраг уусан залуу хархны ой санамж сайжирсан үзүүлэлт гарчээ. Харин шар айраг уусан хүмүүс ихэвчлэн эелдэг найрсаг болж, толгойн өвдөлтөөс түр хугацаанд ангижирч байсныг тэмдэглэсэн байна.