Францын ерөнхийлөгч Э.Макрон, тэргүүн хатагтай Бриджит Макрон нар АНУ-ын дуучин Рианаг Елисейн ордонд хүлээн авч уулзжээ. Рианагийн хувьд боловсролын төлөөлөгч элч дуучнаар ажилладаг учир ийнхүү хүлээн авч уулзсан байна. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө Францын төрийн тэргүүнд зочлох хүсэлтээ өөрийн твиттер хуудсаар дамжуулан хүргэжээ. Ингээд түүний хүсэлтийн дагуу Елисейн ордонд уригдсан байна.
Тэргүүн хатагтай Бриджит, Ринана нар тун тааламжтай яриа өрнүүлж, дэлхий нийтэд тулгамдсан боловсролын асуудлыг хэлэлцлээ. Дуучин Риана хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэрээ \”Францын төрийн тэргүүн, хатагтай нар тун зочломтгой хүмүүс юм. Бид 10-р сард Африкт очиж ажиллана\” гэж мэдэгдсэн юм. Түүний дараа Рианна төрийн тэргүүн Э.Макронтой цөөн хором уулзаж талархснаа илэрхийллээ.