Дүүргийн 2017 оны ОНХСХ-өөр хийгдэх ажлын жагсаалтад Налайх алхтай хөшөөнөөс 3-р хорооны Дэнжийн гүүр хүртэл, Даваажав, Найрамдал, Дамдины гудамжны зам дагуу, УБ-Замын-Үүд-Чойр чиглэлийн автозамын уулзвараас Очир худалдааны төв хүртэл, Очир худалдааны төвөөс \”МТ” ШТС хүртэл, \”МТ” ШТС-аас 3-р хорооны дэнжийн гүүр хүртэл, 7-р хорооны Өвөршандын автозамын дагуу зүлэгжүүлж, гацуур, монос, шинэс, хайлаас, сөөг тарих, ногоон байгууламжийн хамгаалалтын хашаа барих ажлуудыг оруулж, төсөв мөнгийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн батлаад ногоон байгууламжин ажил эрчимтэй явагдаж байна.
Налайх алхтай хөшөөнөөс 3-р хорооны Дэнжийн гүүр хүртэл тарих ногоон байгууламжийн төмөр бэлдэц худалдан авах ажлыг \”Байшинт-Ирээдүй” ХХК гүйцэтгэсэн бөгөөд нийт 6964 метр төмөр хашаа суурилуулах ёстойгоос өнөөдрийн байдлаар 1346 метрийг Бөмбөрцгөөс Очир төв хүртэл суурилуулаад байна. \”Налайхын Дулааны Станц” ТӨХК, \”Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, \”Чандмань Налайх” ОНӨААТҮГ, МСҮТ хамтран төмөр хашааг гагнаж, суурилуулахад бэлэн болгож байна. Одоогийн байдлаар 2126 ширхэг хашааг гагнасан байна.
Энэ онд 9080 м2 талбай зүлэгжүүлэхээс Даваажав, Дамдины авто замын 2 талаарх явган хүний зам дагуу, Бөмбөрцөгөөс Очир худалдааны төв хүртэл нийт 2000 м2 талбайг зүлэгжүүлээд байна. Цаашид Найрамдал гудамжны авто замын 2 талаар зүлэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Бөмбөрцөгөөс 3-р хорооны Дэнжийн гүүр хүртэл 821 мод тарихаас 214 ширхэг гацуур тарьсан бөгөөд гүйцэтгэгч \”Тансаг ландшафт” ХХК шарлаж гандсан \”Гацуур” моднуудыг буцаан авч, намар мод тарилтын үеэр дахин шинэ моднуудыг хүлээлгэн өгөх юм байна.
Мөн 354 ширхэг монос тарихаас 225 ширхэгийг хүлээн авч Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд бортогожуулан тарихад бэлэн болсон 30 моносыг одоогийн байдлаар тарьсан байна. Гацуур, монос, хайлаас, сөөг гээд нийт 1747 ширхэг модны нүх ухахаас 516 нүх ухсан бөгөөд цаашид намар 09-р сарын 25-аас 10-р сарын 20-ны хооронд мод дахин мод тарих бөгөөд үлдсэн модны нүхийг ухах, төмөр хашаа бэлтгэн гаргах ажлыг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Налайх дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах, иргэдэд эрүүл аюулгүй, эко орчин бүрдүүлэхээр зорьж байгаа тул иргэд та бүхэн явган хүний зам дагуу тарьсан мод, зүлгэн дээгүүр гишгэлэхгүй байхыг уриалж байна.
Налайх дүүргийн ИТХ