• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 7
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ж.Энхбаяр: Шаардлагатай тохиолдолд төмөр замын зорчигч тээврийг зогсоож, экспортыг дэмжинэ

    Улаанбаатарт амьдарч буй өрхийн орлого 2025 онд 2.2 хувь, орон нутгийн өрхийнх 10.5 хувь өсжээ

    Төрийн албан тушаалтан хүүтэйгээ хамт 700 мянган ам.доллар угаажээ

    Э.Бат-Үүл: С.Баярцогтыг нүцгэлээд харвал  АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий

    Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

    Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

    ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

    Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

    49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

  • Улс төр
    ААН-үүдийн татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлнө

    Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно

    С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна,  гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

    Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан маргааш болно

    Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогт сонгогдлоо

    С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

    Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

    Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

  • Дэлхий дахинд
    Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

    Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

    Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Төрийн албаны томилгоо хэрхэн хийгддэг вэ

by undesten
2015-10-22 16:07
in Нийслэл
0
SHARETWEET

\"\"

Төрийн албаны томилгоотой холбоотой асуудлаар АТГ-аас сурвалжилсан нь 

Сүүлийн үед төрийн албаны томилгоо хөл толгойгоо алдаж байгаа талаар амтай болгон ярих болов. Танил тал харсан томилгоо угийн муу нэртэй төрийн албыг улам муу нэртэй болгож байх шиг. Засгийн газар солигдож, сайдууд шинээр томилогдох бүрт халаа сэлгээ хийгдсээр. Энэ асуудлыг АТГ анхааралдаа авч, төрийн албаны томилгоотой холбоотой асуудлаар хуулийнхаа дагуу зөвлөмж заавар гаргаж холбогдох байгууллагууд руу хүргүүлсэн байна. АТГ төрийн албаны томилгоонд хүртэл оролцдог гэх буруутгал нь үнэндээ өрөөсгөл юм. Учир нь Сонирхлын зөрчлийн хууль гэж товчхондоо нэрлээд байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар АТГ төрийн албанд шинээр томилогдож байгаа хүн бүхний хувийн ашиг сонирхлыг хянах үүрэгтэй ажээ. Энэ хууль хэрэгжээд 3 жилийн нүүр үзэж байна. Өмнө нь хэн дуртай нь төрийн албанд анкетаа барьж очоод л орчихдог байсан бол энэ хууль хэрэгжиж эхэлснээр хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой харшилж болох этгээд буюу ашиг сонирхлын зөрчилтэй этгээдэд төрийн албанд томилогдох боломж хязгаарлагдмал болсон. Гэвч дээрээ ч суудлаа олохгүй байгаа улс төрийн бужигнаан дунд гүйдлээ олохгүй явдал олширчээ. 

Сонирхлын зөрчлийн хуулиар хувь хүний бүх эрх ашиг, сонирхлыг үгүйсгээгүй

Хэнд ч гэсэн хувь хүний эрх ашиг, сонирхол, эрмэлзэл байх нь мэдээж. Энэ нь хүний жам ёсны, үндсэн эрх. Гэхдээ хувийн эрх ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой харшилдах ёсгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг анх батлагдахад хуулийн агуулга, үзэл баримтлалыг ташаа ойлгож, хувь хүний бүх эрх ашиг, сонирхлыг үгүйсгэсэн мэтээр ойлгох явдал байсан. Үнэн хэрэгтээ энэ хууль нь хувь хүний эрх ашгийг бүхэлд нь хориглох биш, харин тухайн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь албаны эрх ашигтай зөрчилдөхөөс урьдчилан сэргийлэх, ийм нөхцөл байдал үүссэн үед албан үүргээ гүйцэтгэхээс татгалзах, үүнийгээ мэдэгдэх, тодруулбал өөрийн гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээд, хувь, хувьцаа эзэмшдэг аж ахуйн нэгжтэйгээ холбоотой ямарваа нэг үйл ажиллагаанд албан үүргийнхээ хувиар оролцохгүй байх үүргийг хуульчилсан. Жишээ нь нэг албан тушаалтан тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр томилогдоод байтал дүүгийнх нь компани тендерт саналаа ирүүллээ гэж үзье. Энэ тохиолдолд үнэлгээний хороо тендерт ирсэн бүх саналыг шударгаар үнэлээд дүүгийнх нь компанийг шалгаруулсан байлаа ч энэ үнэлгээнд тухайн албан тушаалтан оролцохдоо дүүгийнх нь компани учраас дэмжсэн, эсвэл үнэхээр сайн санал ирүүлсэн учраас дэмжсэн санал өгсөн эсэхийг ялгаж тогтооход хүндрэлтэй. Иймээс энэ албан тушаалтан ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц энэ нөхцөл байдлаа мэдэгдэж, үнэлгээний хороонд ажиллахаас татгалзах үүрэгтэй гэсэн үг. 

Хувийн ашиг сонирхлоо үнэн зөвөөр мэдүүлэх, илэрхийлэх, албаны эрх ашигтай зөрчилдөхөөс сэргийлснээр тухайн албан тушаалтан өөрийгөө авлигын зөрчил, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, түүнчлэн олон нийтийн итгэл хүлээх байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой болж байгаа. Ер нь Сонирхлын зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх практикийг АТГ улсын хэмжээнд тогтолцооны шинжтэй болгож хэвшүүлж чадаж байгаа. 

Төрийн албанд шинээр орох хүмүүсийн хувийн ашиг сонирхлыг АТГ хянадаг хуультай

Өмнө нь төрийн албанд ажиллах хэн боловч хувийн ашиг сонирхлоо мэдэгдэж тайлбарладаг хууль эрх зүйн орчин байгаагүйгээс иргэд, олон нийтийн дунд танил талаа харж томилгоо хийдэг, ингэж томилогдсон төрийн албан хаагчид нь хүнд сурталтай, хувийн эрх ашгийн үүднээс аливаа асуудалд ханддаг, найзархах, намчирхах байдлаар төрийн ажлыг явуулж авлига, хээл хахууль авдаг гэсэн сөрөг ойлголт, уур амьсгал нийгэмд тогтсон байсан. Сонирхлын зөрчлийн хууль гарч, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянадаг болсноор энэ байдал тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар тухайн төрийн байгууллага Авлигатай тэмцэх газрын саналыг \”сонсдог” болоод байна. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тухайн нэр дэвшсэн этгээдээрээ энэхүү урьдчилсан мэдүүлгийг гаргуулан авч, хянуулахаар ирүүлдэг. АТГ ажлын 10 хоногийн дотор хянан үзээд хариу мэдэгддэг хуультай. Зөвхөн нийтийн албанд анх удаа томилогдож байгаа хүмүүс төдийгүй өмнө ажиллаж байгаад албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдөх тохиолдолд бүрт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулах үүрэгтэй, энэ нь хэрэгжүүлэх албан үүрэг нь тухай хүний хувийн ашиг сонирхолтой харшлах эсэх талаас нь хянаж үздэгтэй холбоотой ажээ. 

АТГ Төрийн албаны зөвлөлийн ажлыг шүүрч авсан уу?

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн ажлын байранд тавигдах болзол, шаардлагыг илт хангаагүй, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй байх, мөн гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийнхээ шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдох нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцэхгүй. 

Түүнчлэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн, тухайн ажлын байрны шаардлагыг хангаж чадах өөр иргэн байсаар байхад шалгуур, шаардлага хангахгүй этгээдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилох нь нийтийн эрх ашигт харшилсан, зарим тохиолдолд улс төр, бизнесийн хэсэг бүлгийн нөлөөлөл оролцсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болох тул АТГ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ уг асуудлыг зайлшгүй харгалзан үздэг байна. АТГ нь Төрийн албаны зөвлөлийн ажлыг булааж авч хийдэг, төрийн албаны томилгоонд оролцдог гэх яриа нь зориудаар тараасан гүтгэлэг гэдгийг АТГ-ын эрх бүхий албан тушаалтан онцлон хэлж байна. Харин ч энэ асуудлаар АТГ Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд төрийн алба, нийтийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажилладаг ажээ. Ингэснээр төрийн албан дахь хүний нөөцийн асуудалд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм байна.

Хууль бусаар ажлаас халагдсан гомдол АТГ-т хамааралгүй

Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай гомдол, маргааныг АТГ хянан шийдвэрлэх чиг үүрэггүй ажээ. Гэвч ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгооны асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол АТГ-т нэлээд ирдэг байна. АТГ-т очиж байгаа өргөдөл, гомдлын ойролцоогоор 25 хувь нь ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо, шийдвэр байдаг гэнэ. 

Хууль бусаар ажлаас халагдсан тухай гомдол, маргаанууд нь Төрийн албаны зөвлөл, Шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэх ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд Засгийн газар шинээр байгуулагдах, сайд нар өөрчлөгдөх бүрт дагаад тухайн яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, төрийн албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй холбоотой асуудал нэлээд гарч байгаа нь АТГ-т хандах хандлагыг нэмэгдүүлж байна. 

Нэг жилийн дотор 4 албан тушаалд томилогдсон хүн ч байна

Энэ мэт замбараагүй томилгооны дунд төрийн жинхэнэ албан хаагч болон удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалт зарлахгүйгээр нэр дэвшүүлэх, ажлын байранд тавигдах шалгуур, шаардлага хангахгүй этгээдийг сонгох, нэг намын гишүүнчлэл зэрэг хүрээллээр томилох хандлага түгээмэл гарч байна. Энэ нь \”олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц” нөхцөл байдлыг үүсгэж байна гэж АТГ-ын ажилтан хэллээ. 

Тухайлбал, нэг хүн жилийн дотор яам, агентлагийн удирдах албан тушаалд 2-3, заримдаа 4 удаа ч шилжин томилогдох явдал байна. Нэг хэлтсийн даргаас нөгөө хэлтэс, эсвэл газрын даргаар томилогдож байна. Нэг удаа л дарга болсон бол байнга л даргын албан тушаалд очиж ажиллаад байна гэсэн үг. Тэгэхээр төрийн жинхэнэ албаны нөөцөд бэлэн байгаа бусад хүнд боломж олгохгүй, нөгөө талаар удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохих журмаар нь зохион байгуулахгүй байна гэж харагдаж байгаа юм. 

Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан иргэдийн цалин, нөхөн олговорт 2.3 тэрбум төгрөг зарцуулаад байна

Сонирхлын зөрчилтэй шийдвэр, томилгооны улмаас халагдсан иргэд Шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлсэн тохиолдолд эдийн засгийн үр дагавар, хохирлыг төрөөс, төсвөөс гаргаж барагдуулж байгаа нь нийтийн эрх ашиг хохирч буйн нэг жишээ. Ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг эргээд төсвөөс гаргадаг, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төрөөс хариуцна гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байна. Өнгөрсөн 4 дүгээр сард УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг хэлэлцэх үед 2014 онд 6 тэрбум, 2015 онд 2.3 тэрбум төгрөгийг энэ зориулалтаар баталсан талаар Сангийн яамны холбогдох албан тушаалтан дурдаж байсан. Шийдвэр гаргасан албан тушаалтны өмнөөс төр зардал гаргаж байгаа нь халаа, сэлгээний асуудлыг тухайн үедээ өөрт ашигтайгаар шийдэх боломжийг олгосон, нийтийн ашиг сонирхолд харшилсан асуудал юм. 

Улстөржсөн томилгооны тухайд…

Улс төржсөн томилгоо, халаа сэлгээний талаар нийтээрээ шүүмжлэлтэй хандаж байгаа нь нэгэнт тодорхой зүйл. Тухайлбал, 2012 оны сонгуулиас хойш Хөдөлмөр, Зам тээвэр, Барилга хот байгуулалт, Байгаль орчин аялал жуулчлал, Сангийн сайд 3 удаа солигдлоо. Энэ тохиолдол бүрт эдгээр яамдын хэмжээнд маш их томилгоо, шилжилт хөдөлгөөн хийгдсэн нь АТГ-т хянуулахаар явуулж буй хувийн ашиг сонирхлын мэдүүлгүүдээс харагддаг. 

Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдахад хүргэж болох энэ байдал нь аль ч энгийн иргэний нүдээр харахад ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус томилгоо гэж харагдаж байгаа юм. АТГ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахдаа тухайн салбар, байгууллага, нэгж, эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж буй хамаарал бүхий этгээдүүд, мөн уг нэр дэвшсэн этгээдийн гишүүнчлэл, хувь эзэмшдэг аж ахуйн нэгж зэргийг нь судлахаас гадна ажлын байрны шалгуур, шаардлага хангасан эсэхийг нь хянаж үзээд, шаардлага хангаагүй этгээдүүдийг сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчиж томилох нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болно гэдгийг анхааруулдаг байна. Дээр дурдсан яамдын хувьд ч мөн энэ жишгийн дагуу урьдчилсан мэдүүлгүүдийг хянаж анхааруулж иржээ. 

Сайд нар нь удаа дараа солигдсон зарим яамтай холбогдуулж хэлэхэд он гарснаас хойш Хөдөлмөрийн яам, салбар байгууллагуудын хэмжээнд 138, Зам тээврийн яам, харьяа байгууллагын хэмжээнд 115, Сангийн яам, харьяа байгууллагуудын хэмжээнд 376 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулжээ. Тэгэхээр он гарсаар эдгээр яам, салбарын хэмжээнд ийм тооны томилгоо, шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэж ойлгож болно. Урьдчилсан мэдүүлэг хянах явцад Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас ирүүлсэн урьдчилсан мэдүүлгийн 37 хувь, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас ирүүлсэн урьдчилсан мэдүүлгийн 35 хувьд нь ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож, АТГ-аас анхааруулга хүргүүлжээ.

Томилох хүндээ тааруулж ажлын байрны тодорхойлолтыг өөрчилдөг гэнэ

Төрийн албанд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй этгээдийг томилох нь сонирхлын зөрчилтэй шийдвэр болж болзошгүй гэж АТГ-аас анхааруулмагц ажлын байрны тодорхойлолтыг нь тухайн хувь хүнд зориулаад шинээр боловсруулж ирүүлдэг зөрчил бас нэлээд гарчээ. Уг ажил үүргийг ямар мэргэжил, дадлага туршлагатай хүн гүйцэтгэх ёстой вэ гэдэг талаас нь биш, харин томилох гэж буй хүний мэргэжил боловсролд тааруулж ажлын байрны тодорхойлолтыг гаргаад байна гэсэн үг. Энэ нь мөн л ашиг сонирхлын зөрчил агуулсан, цаашлаад хууль бусаар давуу байдал олгосон гэж үзэхээс өөр аргагүй гэж АТГ үзэж байна. 

Сонирхлын зөрчлийн тухай хуулиар нийтийн албанд томилогдох этгээдийг томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг заавал хянуулах ёстойг заасан. Урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүй томилох, мөн АТГ-аас тухайн этгээдийг томилсноор ашиг сонирхлын зөрчил үүсэхийг мэдэгдсээр байхад томилох нь мөн л сонирхлын зөрчилтэй томилгооны нэг илрэл. Энэ тохиолдолд томилох шийдвэр гаргасан албан тушаалтныг албан тушаал бууруулах хүртэл хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг ажээ. Сонирхлын зөрчилтэй шийдвэрээр томилогдсон, мөн энэ томилгоог хийсэн албан тушаалтныг нийтэд зарлах, олон нийтэд сэрэмжлүүлэх ажлыг ч АТГ зохион байгуулж байна. Энэ нь ч мөн хариуцлагын нэг хэлбэр гэж АТГ-ын эрх бүхий албан тушаалтан ярилаа. 

Энэ байдалд АТГ-аас дүгнэлт хийж холбогдох судалгаа, танилцуулгыг гаргаж, зарим төрийн байгууллагууд руу зөвлөмж хүргүүлээд байна. Тэдгээр байгууллагууд уг зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж ажиллахыг харах л үлдлээ. 

Эх сурвалж: www.iaac.mn

ShareTweet

Related Posts

Ж.Энхбаяр: Шаардлагатай тохиолдолд төмөр замын зорчигч тээврийг зогсоож, экспортыг дэмжинэ
Нийгэм

2026-05-07 18:42
Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна
Дэлхий дахинд

Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

2026-05-07 17:17
Улаанбаатарт амьдарч буй өрхийн орлого 2025 онд 2.2 хувь, орон нутгийн өрхийнх 10.5 хувь өсжээ
Нийгэм

Улаанбаатарт амьдарч буй өрхийн орлого 2025 онд 2.2 хувь, орон нутгийн өрхийнх 10.5 хувь өсжээ

2026-05-07 17:04
}

Шинэ мэдээ

Ж.Энхбаяр: Шаардлагатай тохиолдолд төмөр замын зорчигч тээврийг зогсоож, экспортыг дэмжинэ

Ж.Энхбаяр: Шаардлагатай тохиолдолд төмөр замын зорчигч тээврийг зогсоож, экспортыг дэмжинэ

by undesten
2026-05-07 18:42
1

Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

by undesten
2026-05-07 17:17
0

Улаанбаатарт амьдарч буй өрхийн орлого 2025 онд 2.2 хувь, орон нутгийн өрхийнх 10.5 хувь өсжээ

Улаанбаатарт амьдарч буй өрхийн орлого 2025 онд 2.2 хувь, орон нутгийн өрхийнх 10.5 хувь өсжээ

by undesten
2026-05-07 17:04
0

ААН-үүдийн татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлнө

ААН-үүдийн татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлнө

by undesten
2026-05-07 16:52
0

Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно

Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно

by undesten
2026-05-07 16:47
0

С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна,  гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна, гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

by undesten
2026-05-07 12:32
0

Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан маргааш болно

Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан маргааш болно

by undesten
2026-05-07 10:57
0

Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

by undesten
2026-05-07 10:20
0

Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

by undesten
2026-05-07 09:22
0

Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

by undesten
2026-05-07 09:08
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай