UBS-телевизээс жил бүр зохион байгуулагддаг UNIVERSE BEST SONGS тэмцээнээс төрөн гарсан дуучин Ч. Цэлмүүнийг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Харин саяхнаас түүний шинэхэн \”хайрт\” цахим ертөнцөөр хүмүүсийн анхаарлыг нэлээд татаад байгаа сурагтай. Хосууд өөрсдийн хамт авахуулсан зургаа цахим хуудсандааа нийтлэх болсон нь шинээр эхлүүлж буй харилцаагаа бусдаас төдийлөн нууцлахгүй байгаа нь илт харагдаж байгаа болов уу. Xосууд одоогоор хамтдаа япон улсад сурч, амьдарч байна.
Тэд энэ оны нэгдүгээр сараас эхлэн үерхэж долоон сарын хугацааг хамтдаа туулжээ. Хосуудын зураг дах сэтгэгдлүүдээс харахад олон хэрэглэгчид аз жаргал хүсэн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.