Өвөрхангай аймгийн нутагт үргэлжилсэн бороо орсны улмаас зам сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо.
Улаанбаатар хотоос Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлийн авто замын 560 км зайд зорчих хэсэгт гүүр болон асфальтан зам /Нарийнтээл сумаас зүүн тийш 12 км / сэтэрсэн тул энэ чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж байна.
Өвөрхангай аймгийн АЗЗА ТӨҮГ-ын ажилчид дээрх газар дээр ажиллаж байна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.